НИТХ: Хотын шинэ дарга маргааш тодорно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргыг томилох хуулийн хугацаа маргааш /2018.12.28/ дуусгавар болно. Тиймээс маргааш хуралдах Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд МАН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ танилцуулах юм байна.

Улаанбаатар хотын захирагчийг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ИТХ-д ирүүлж, энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх байсан ч С.Батболд өөрөө хүсэлт гаргаснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Одоогоор түүний албыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.24) 2018 оны 12 сарын 27

Нам харгалзахгүйгээр дотороосоо сонгох хэрэгтэй .хотоо мэддэг батүүл баттулга нар байвал зүгээр

0  |  0
Top