УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2018.12.12/ ээлжит хуралдаан 14.00 цагт хуралдах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Тиймээс тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдаанд дөрөвхөн гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд бусад нь хуралдаандаа ирээгүй юм. Уг нь, энэ удаагийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, батлах хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх байлаа.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )