Ардчилсан намын IX Их хурал өнөөдөр /2018.12.05/ Төрийн ордонд болно. АН-ын Их хуралд нийт 1000 гаруй гишүүн оролцох бөгөөд энэ удаагийн Их хурлаар намын үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлог юм.
Намын IX Их хурлыг угтаж өчигдөр /2018.12.04/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, АН-ын Үзэл баримтлалын төсөл болон Дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжилсан. Харин өнөөдөр Их хурлаараа дэд дарга нарыг болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг батламжлах юм.
Мөн Их хурлаар намын үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 2 )
АН МАНАН-ГИЙН БУУНЫ НОХОЙНУУДАА ХӨӨЖ ЯВУУЛ.НАМЫН ЭРХ АШГААС ИЛҮҮ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ ШҮҮ.ХЭДХЭН ХУЛГАЙЧУУДААС БОЛЖ НАМАА БУЛШЛУУЛАХ УУ ЭСВЭЛ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ 20 ОНД 30 СУУДАЛ АВАХ УУ?БОДОЦГООХ ЦАГ ШҮҮ
ДАРГАДАА ДОЛГИНООД ДУУГҮЙ ӨНГӨРӨХ ЮМ БНА Л ДАА.НОВШИЙН БЭРТЭГЧИН ДОЛГИНУУР 2 НҮҮРТЭНГҮҮД МАНАН-ТАЙГАА ЦУГ ДУУСНА ДАА.