Д.Эрдэнэбат: Л.Болд АН-ын гишүүн хэвээр тул бүлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

  УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар Засгийн газрыг огцруулахгүй гэх байр суурийг илэрхийлж, бүлгийнхээ эсрэг кноп дарсан юм. Үүнд нь АН-ын удирдлагууд улс төрийн хариуцлага хүлээлгэж, Ж.Батзанданг намаасаа хөөсөн бол Д.Мурат, Л.Болд нарын нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хязгаарласан. Харин үүний дараа Л.Болд гишүүн намаасаа биш бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн нь УИХ дахь АН-ын бүлэг задрах эрсдлийг бий болгоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа. 


-УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс гарч байгаагаа мэдэгдэж, танд албан бичиг хүргүүлсэн. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг задарч байна гэж ойлгож болох уу?

-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн таниуллаа. АН Засгийн газрыг огцруулах долоон удаагийн шаардлага тавьсан. Энэ бүхэндээ АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зохион байгуулалттай бүлэглэн мөнгө хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа болохоор АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ байр сууриндаа ч байна.

Харамсалтай нь, санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал дарсан. Л.Болд гишүүн бичиг ирүүлсэн. Өнөөдөр Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Улс төрийн хариуцлага оноосон нь үнэн. Намын шийдвэр гарч, дөрөв хүртэлх жилээр хариуцлага оноосон. Яг энэ тодорхой үйлдэлд нь. Үүнийг би зөв гэж харж байна. Түүний бүлгээс гарах хүсэлт нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Өнөөдөр Л.Болд АН-ын гишүүн хэвээр учир бүлэг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ.

-Тэгэхээр бүлэг задрахгүй гэсэн үг үү?

-Л.Болд гишүүний үндэслэсэн заалт нь хуулийн заалттайгаа нийцэхгүй байна. Тиймээс Улсын Дээд шүүхэд тайлбар өгөхийг хүссэн. Учир нь, өнөөдөр Л.Болд АН-ын гишүүн мөн. Албан ёсоор АН найман хүний бүрэлдэхүүнтэй хэвээр байгаа. Тиймээс бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож болно. Би УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, баримтыг УИХ-ын даргад хүргүүлэхгүй. Яагаад гэвэл надад хууль зөрчих эрх байхгүй. Энэ ч утгаараа бүлгийн үйл ажиллагаа хэвийн явна гэж ойлгох хэрэгтэй.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (103.229.120.20) 2025 оны 03 сарын 13

Ta nariin medremjgui alsiin haraagui, medremguigees bolj AN-iig buleggui bolgoj hen ch bish bolgobol myanga myangan AN-iin gishuud ta nartai hariutslaga tootsoh bolno.Ingej horlohoos iluu yaj horloh be

1  |  0
Zochin(66.181.161.61) 2025 оны 03 сарын 13

Buleggui bolsoon ANiin teneguud. Odoo uls turiin zombinuud guliiguud l suuj bh uldsen gishuunii buren erhiig n duusahaar 461t chaachih naaduul chin hulgailj humsalsna uchuud ugnu

1  |  0
Өвчин(103.212.117.171) 2025 оны 03 сарын 13

Күээ үл бүтэх гажигууд салаад давхих, хагалаад бутлаад байхаар л нээх БААТАР БОЛГОХ нь халгүй болчиж. Хүүк, Батзандан, Болд цэвэр үү ... ХАРАГДААЧ !!!

1  |  0
Иргэн(103.212.117.171) 2025 оны 03 сарын 13

Лу.Болд бол том луйварчин. Банкаар мэргэшсэн соёлтой хулгайч. Түүнийг АН өдийн хүргэсэн. Ийм тавьтаргүй юмнуудтай аль ч нам эвлэрэх ёсгүй.

1  |  0
Хаян(202.9.41.221) 2025 оны 03 сарын 13

Лу.Болд өөрөө АН-аас гарна гээд мэдэгдэл хийсэн байхад хүчээр үлдээнэ гэсэн утгатай юм яриад байна уу, сайн ойлгосонгүй. Хувь хүн өөрийн хүсэлтээр намаас гарах нь хууль зөрчинө гэсэн чинь юу гэсэн үг вэ? Хүний эрхийн асуудал биз дээ.

1  |  0
зочин(202.9.43.158) 2025 оны 03 сарын 13

2004-2008 оны УИХ-д МАН, АН 2 нэгдэж бүдүүн ч бил үү том ч бил үү бүлэг байгуулахад энэ шийдвэрийг эсэргүүцсэн зарим гишүүд бүлэгт нэгдэлгүй сул гишүүнээр ажиллаж байсан санагдаад байх юм. Үнэндээ мартсан учраас яг тийм гэж хэлж мэдэхгүй байна. Энэ талаар сайн санаж байгаа нь сэтгэгдлээ үлдээгээрэй.

1  |  0
иргэн(64.119.20.136) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэбат гэж хүн хог гаргасан шийдвэрээ юу гэнээ ёстой өрөвдмөөр амьтан бас бүлгийн дарга гээд байгаа

1  |  0
ман(202.179.27.98) 2025 оны 03 сарын 13

энэ өвчит бүлгийн дарга болох гэж мөн мөрөөдөв өө. тонил цаашаа,зүгээр л шившиг.

1  |  0
Иргэн(182.160.32.185) 2025 оны 03 сарын 13

Ямар ч логик ага, хууль дүрэм бол логик дээр суурилаг, Болд АН-аас, бүлгээс гарах нь хувь хүний эрх, одоо бол бие даасан гишүүн

1  |  0
Иргэн(182.160.32.185) 2025 оны 03 сарын 13

Горьд

1  |  0
хн(94.30.168.62) 2025 оны 03 сарын 13

амьтны доог болсон арчаагуй удирдлагууд

1  |  0
зочин(202.131.231.218) 2025 оны 03 сарын 13

ХЯТАД ЦУСАА ГЭЖ

1  |  0
Тэнэг(202.179.31.48) 2025 оны 03 сарын 13

Хүчээр бүлэгтээ байлгана гэнэ

1  |  0
Гонжгор(103.229.122.206) 2025 оны 03 сарын 13

Хаозан дурак Эрдэнэбат, Хараал идсэн гахайн Эрдэнэ хоер Ардчилсан намыг МАНАНД гун живууллээ. 2020 онд АН-ын гишууд та хоероор туг таких байлгуй! Тэр ЦАГИ яаж тэнэгтэхийг нь харъя!

1  |  0
Иргэн(64.119.26.145) 2025 оны 03 сарын 13

Намын бүлгээс гарах нь Болдын эрх байх. Ер нь хувь хүний эрх.

1  |  0
ИРГЭН(202.179.27.1) 2025 оны 03 сарын 13

МАНАН-ТАЙГАА АН-ЫНХАН ЦУГ БУДАА БОЛЖ ЭЭ.ОДОО БОЛД АН-ЫГ ХАЯЧИХ.УДАХГҮЙ ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ-ТАНГУУД ЗАЙЛУУЛАГДАХААР ЭДНИЙ ШИЙДВЭРИЙГ ӨӨРСДӨД НЬ ХЭРЭГЛЭЭД ҮҮРД БУЛШЛАГДАХ БОЛНО.ӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭЖ ЭНЭ ДЭЭ.

1  |  0
Зочин(112.72.11.103) 2025 оны 03 сарын 13

Яана даа яана.ийм л эргүү

1  |  0
Дуяа(150.129.142.75) 2025 оны 03 сарын 13

Олон салаа хууль зохиочихоод, эргээд өөрсдөө ч ойлгохгүй өөр өөрийхөөрөө тайлбарлаж холион бантан болох юм. Анхнаасаа мэдлэг муу, боловсролгүй шуналд автсан гайнуудыг сонгочихсон доо харамсах юм.

1  |  0
иргэн (202.179.24.108) 2025 оны 03 сарын 13

ккк Эрдэнэбат Байр сууринаас Ухарчих юм байна л даа энийгээ мэдсэн юм бол анхнаасаа яах ийм Шийдвэр гаргаж Хөгөө чирж Ард иргэдийнхээ Доог тохуу болдог Дуракууд вэ Эрдэнэ Та 2 Намын Удирдах зөвлөл Дарга гэхээс цаашгүй Нэр хүнд чинь байхгүй болчихсон шүү дээ тА 2-ын Карьер ч дуусаж байна дөө чааваас

1  |  0
Иргэн(66.181.188.100) 2025 оны 03 сарын 13

Хууль зөрчихгүй шүү. 8 буюу түүнээс дээш гишүүнтэй байж БҮЛЭГ болж ажиллана. Одоо 4 хүртэл жил болгочихжээ. Маргааш гэхэд Болдод ногдуулсан сахилгын шийтгэл дуусгавар болсон гээд гүлдийх юм байна л даа хөөрхий. Чамд гишүүний бүрэн эрхэд халдах эрх байхгүй ээ. Бид захиргаадалтын бус ардчилсан нийгэмд амьдарч байгааг санаарай.

1  |  0
Close menu