ЧУУЛГАН: Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хэлэх үгээ залгилаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

     УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Би Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хэлэх үгээ болилоо, залгилаа. Тиймээс Ерөнхий сайд зарим үед үгээ залгиж сурах хэрэгтэй. Маргааш амьдрал үргэлжилнэ. Ямар ч Засгийн газар байсан маргаашнаас боломжоо сайн ашиглах хэрэгтэй. Бүгд эрүүл мэндээ үзүүл. Нэг ч амрахгүй ажиллах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Намайг Ерөнхий сайд байхад Ж.Эрдэнэбат аа, чи ажлаа өгчих өө. Засгийн газар огцрох нь байдаг л зүйл шүү дээ гэж ярьж байсан нөхөд өнөөдөр өөр зүйл ярьж байна. Шударга ёс шаардаж байсан гишүүд өнөөдөр тэс өөр зүйл ярьж байна. Зарим хүн хэлж байна шүү дээ, УИХ-ын танхим хошин шогийн талбар болжээ гэж. Би бол энгийн л нэг багшийн хүүхэд. Гэтэл сүүлийн үед миний талаар сөрөг мэдээлэл олон гарч байх шиг байна. Багш хүн түмний хүүхдэд хүмүүжил олгодог. Өөрийнх нь хүүхэд хүмүүжилгүй бол яах билээ. Миний зарчим байдаг. Хүнд худлаа хэлж болохгүй. Ажил авч байгаа бол хийх ёстой. Намайг анх ажил авахад эдийн засаг -1 байсан. Ажлаа хүлээлгэж өгөхөд 5.3 болсон. Би эдийн засгийг сэргээх оношоо зөв тогтоосон гэж боддог. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ямар үйл ажиллагаа эрхэлж байсныг бүгд л мэднэ. Гэтэл өнөөдөр баялаг бүтээгчдээ яагаад доош нь хийгээд байгаа юм. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бүх баялаг бүтээгчидтэй уулзаж байсан.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu