Ц.Гарамжав: Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат намайг гүтгэж байна. Орхон, Туул, Сэлэнгэ гээд бүх голыг бохирдуулсан гэнэ. Заамар сумаас Эрдэнэт хот хүртэл ямар олон аймаг, сум байгаа билээ. Өнгөрсөн хоёр жил намайг гүтгэсэн бүх мэдээлэл таниас гарсан юм биш биз дээ. Манай "Монполимет" компани 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат та. Ер нь Дубайн гэрээг зурахад хэн байсан билээ, Ж.Эрдэнэбат та байж л байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газрын баталгааг хэн гаргаж өгсөн зэргээ бодох хэрэгтэй. Үүрэг хүлээж байгаа болохоос эрх ямба авч байгаа хэрэг биш, бид. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдөр хэрүүл хиймээргүй байна. Монголын бүх ард түмэн харж байна. Бид хийе, бүтээе гэж орж ирсэн шүү дээ. Түрүүн нэг гишүүн хэллээ. МАН ингэж доройтож байгаагүй гэж. Тийм биш л дээ. Харин ч алдаа, оноогоо засаад цэвэрлэгээгээ хийж, цааш нь явах ёстой. Үйлдвэрээ барих хэрэгтэй байна. Ажлын байрыг бий болгох шаардлагатай байна. Өнөөдөр энд яригдаж байгаа энэ их мөнгийг үнэхээр зориулалтын дагуу зарцуулсан бол гэр хороололд дэд бүтэц хэдийнэ бий болчихсон байх байлаа. Хүнд хүсэл байвал хоёрхон жилийн дотор сургууль, цэцэрлэг барьж болдог юм гэдгийг харж байна. Бидэнд хийх зүйл их байна. Засгийн газар тогтвортой явах ёстой, одоо бүгдээрээ ажлаа хийе.  

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайдаар ажилласан хугацаандаа бүлэг дээр та ямар нэгэн ажил хийх гэхэд гарц, шийдлийн талаар ярьж байл уу. Нэг санал тавьж орж ирсэн үү, үгүй биз дээ. Шударга ёс ярих гэж байгаа бол гарц шийдлээ ярь. Маш тодорхой баримттай зүйл ярьж орж ирэх ёстой. Бид нэг зүйлийг ярихаараа зөвхөн өөрсдөө дотроо хэрэлдээд байна шүү дээ. Бид өнөөдөр 40 сая тонн нүүрс гаргасан гэж ярих биш 100-200 сая тонн нүүрс гаргасан гэж яриад суух боломжоо хэн алдсан бэ, монголчууд алдсан шүү дээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.43.143) 2025 оны 03 сарын 13

ene awgai monplumot l yariad yamar huviin company hural u? ashig sonirhol ni diildchihsen bie unelegch awgai. Enebish guaig alsan awgai bizdee

1  |  0
Irgen(64.119.18.130) 2025 оны 03 сарын 13

malaa ene zasagiin bazar zondoo yum hiisen . Neftiin uildver ehluullee. Mash tom gavya. Tseverlej baiguulamj shuudlee. Mash tom gavya. Ardchilsan namiin hasah ruu oruulj unagasan ediin zasagiig 6.5% iin osolttei bolgoloo. Valyutiin noots hoosorson bsaniig odoo 3 ter bum dollar bolgoloo. Mongol ulsiin zeeljih zereglel 2 dahin osloo. Edgeer gavya bol hurelsuhiin zasagiin gazariin hiisen gavya. Ene zasag ajilaa hiigeed yavah ni zov. Miegombo bolon hayanhyarvaa monhbat metiin 60 terbumiin luivarchid uhlee. Ta nariig odoo zailuulval ard tumen ih bayarlana. 20 ond Hurelsuhee demjine.

1  |  0
я(202.9.42.171) 2025 оны 03 сарын 13

юу ч хийдгүй засгийн газрыг яг яаж дэмжих гээд байнаа ядаж ямар 1 юм хийсэн байх ёстойшдээ

1  |  0
Tuul(122.201.22.199) 2025 оны 03 сарын 13

Selenged erdnee bat said in Uurhai feed saipan balgaliig uhaj ban litsenzgui Gaza bna Lee biD tee gaza roof ni live.r uzuulj bolno

1  |  0
Close menu