Хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээний хурал Улаанбаатарт болно

2018 оны 11 сарын 10

Индонез Улсын Бали хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон тавдугаар Бүгд хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Удирдах зөвлөлийн хурлаар оролцогч улсуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэн, Монгол Улсыг тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар санал нэгтэй сонгож,  Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олголоо. 

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар Австралийн Дотоод хэргийн яам, Индонезийн Ерөнхий прокурорын газар болон ARIN-AP сүлжээнээс арваннэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Бали хотноо зохион байгуусан “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцов.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.25.160) 2018 оны 11 сарын 11

МАНАЙ ХУЛГАЙЧУУДЫГ МЭДЭХГҮЙ БУРУУ ГАРУУДАД ЭРХ МЭДЭЛ ӨГЧ БГАА ЮМ БИШ ҮҮ

0  |  0
Top