Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбоо (APLAP)-ны 12 дугаар хурал “Парламентын судалгаа, номын сангийн хүний нөөцийн хөгжил” сэдвээр 2018 оны аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагджээ.
Энэ удаагийн хурлыг Япон Улсын Парламентын номын сан зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбооны гишүүн 22 орны 56 төлөөлөгч оролцож, үндсэн сэдвийн хүрээнд илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцжээ.
Тус хуралд Улсын Их Хурлын номын сангийн шинжээч Б.Ариунаа “Монгол Улсын парламентын судалгаа, номын сангийн хүний нөөцийн хөгжлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж оролцсон байна.
Улсын Их Хурлын номын сан нь 1992 онд Ази, Номхон далайн Парламентын номын санчдын холбоонд гишүүнээр элсчээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Янз бүрийн хурал их л болох юм. Ямар асуудал шийдээд ямар шийдвэр гараад хэрэгжээд хөгжөөд байгаа юм монголд харагдахгүй юм аа. Жишээ нь: АСЕМ гээд л хуралдаад байсан гарсан дэвшилтэт өөрчлөлт нь харагдахгүй юм аа. Элбэгдорж гэдэг хүн АСЕМ болохоор монголд олон олон өөрчлөлт шинэчлэл гаргана л гэсэн яасан баахан өр шир, монголд байсан хуримтлуулсан жаахан мөнгийг үрэн таран хийсэн. ард түмэн хохироод үлдсэн. Хүнийг тахиа гэж хэдэн мяган удаа дуудахад нээрээ би тахиа ч юм уу гэж бодож эхэлдэг гэдэг. Монголчуудыг өлөн зөмөг байлгасаар байгаад ард түмэн нь ийм байх ёстой гэж ойлгох болжээ