“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

 Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ үеэр хэлэхдээ, найрамдлын сарын хүрээнд хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, ОХУ-д суралцаж байгаа оюутан, залуучуудын дунд спорт, танин мэдэхүйн олон арга хэмжээ, тухайлбал Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит шатрын тэмцээн, ”Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” дугуй ширээний ярилцлага, Гайдарын сан, “Европын диалог” судлаачдын бүлэгтэй хамтран Монгол-Оросын судлаачдын дунд дугуй ширээний хэлэлцүүлэг, 2018-2019 оны хичээлийн жилд Москва хотын их, дээд сургуулиудад шинээр элсэн орж суралцаж байгаа оюутнуудад “Нүүдэлчдийн соёл”-ын музей үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгууллаа хэмээн тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зоригт(202.70.47.158) 2018 оны 11 сарын 07

Энэ тэнэг авгайг дариуй зайлуулаачээ. Морьны барималд цэцэг өргөдөг хүн энэ малаас өөр хаана ч байхгүй, шившиг. Метрополь зочид буудлын хананд Сүхбаатарын самбар байгаа, түүнд цэцэг өргө, өмхий нигерийн худаг аа.

0  |  0
Top