ДОРНОГОВЬ: “Нүүдлийн музей” ажиллуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Дорноговь аймаг бол археологи, палеонтологийн олдворуудаар арвин бөгөөд тэр дундаа эртний уран зургийн галерей гэж болохоор маш баялаг дүр дүрслэлтэй Их Монголын хадны зураг гэх мэт үзэж харах олон зүйлтэй нутаг. Үүнээс гадна Говийн догшин ноён хутагтын музей, Хамарын хийд гээд дурдаад байвал арвин баялаг түүх ч олон бий. Тиймээс тус аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газар, Соёлын төвтэй хамтран Дорноговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, эд өлгийн зүйлсээр "Нүүдлийн музей" зохион байгуулсан нь олны талархалыг хүлээгээд байна.

Сайхандулаан сум нь мөн археологи, палеонтологийн олдворууд олонтой бөгөөд XIX зууны эхээр байгуулагдсан Говь Мэргэн вангийн хошууны таван дацан, таван аймагтай Олон хүрээний хийд, түүнтэй холбогдох түүхэн үзмэрүүд, "Бүрхэг" хэмээх Монгол Улсын арслан Г.Намжилваанчигийн төрсөн нутаг гээд Дорноговь аймгийн төдийгүй Монголын түүхэнд тодорхой мөрөө үлдээсэн ховор, үнэт үзмэр, түүхэн баримтаар элбэг.

Ийнхүү Дорноговь аймгийн музей нь хамтарч ажиллах санал тавьсан сумдад болон бусад газарт “Нүүдлийн музей” ажиллуулах юм байна.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top