2018 онд дэлхийн хамгийн их борлуулалттай байгаа машинууд
1. Toyota Corolla

2018 онд нийт 720 298 Toyota Corolla машин дэлхий даяар борлуулагдаад байна. Энэ маркийн автомашин борлуулалтаараа дэлхийн дээд амжилтыг тогтоож Гиннесийн номд бичигдсэн хэвээр байгаа бөгөөд шинжээчдийн тооцоолж буйгаар “Дэлхийн оны автомашин” цолны төлөө өрсөлдөх нөхцлийг бүрэн хангаад байна.
2. Ford F-Series

Энэ онд Ford F-Series загварын нийт 623 087 машин борлуулагджээ. Мөнхийн тодотголтой пикап хамгийн их борлуулалттай машины тоонд мөнхөд орсоор.
3. Volkswagen Golf

Нийт 508 693 ширхэг машин худалдаалагдсан байна. Энэхүү загварын амжилтын нууц нь байнга шинэчлэгддэгт оршдог. Үйлдвэрлэгчид нь орчин үеийн хэв загвар, хандлагыг нарийн мэдэрдэг бөгөөд дараагийн загвар нь эко байх аж.
4. Honda Civic

Нийт 493 240 ширхэг зарагдаад байгаа Honda Civic загварын машин өнгөрсөн онд мөн л дөрөвт бичигдсэн. Гэхдээ энэ жилийн борлуулалт даруй 5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
5.Toyota RAV4

Энэ онд нийт 486 907 RAV4 борлуулагдаад байгаа бөгөөд анх удаа энэ жагсаалтад орж байгаа юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )