АСУРТЭНГЭР: 124 дэх удаагийн “Contan Fair” үзэсгэлэнд урьж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

“Асуртэнгэр” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн охин компани нь аялал жуулчлалын чиглэлээр БНХАУ-ын Гуандун мужын Гуанжоу хотод үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол орныхоо жижиг дунд бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгж, хувь хүн, албан байгууллагуудыг Хятад улсад зохиогдох бүхий л том үзэсгэлэн худалдаа, Хятадын томоохон хотуудаар аялуулж, олон улсын үзэсгэлэн яармагт оролцуулж туршлага судлахад тусалдаг. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй том, жижиг тоног төхөөрөмж, машин механизм, бараа бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй холбож өгөх ажлыг явуулж байна.

БНХАУ-ын экспорт, импортын 124 дахь удаагийн үзэсгэлэн яармаг аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Гуанжоу чиглэлд 10 өдөр 9 шөнийн зохион байгуулж байна. Та энэхүү аялалд оролцсноор тоног төрөөрөмж болон үйлдвэрлэгчийн мэдээллийг олон муж хотуудаар явахгүйгээр нэг дороос судалж бас хөрөнгө оруулалт шинэ санаа, өөрийн бизнесээ өргөжүүлэх боломжтой болох юм. “Contan Fair”-2018 аялалын аравдугаар сарын 12-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аялалын үнэ нэг хүн 1.5 сая төгрөг ажээ. Ингээд аялалын хөтөлбөрийн дэлгэрэнгүйг танилцуулж байна.

 


 

(X/12) - 1 ӨДӨР

Улаанбаатар-Замын үүд

15:30 Аялагчид төмөр замын өртөөнд цуглаж бүртгэлээ хийлгэх

17:20 Замын үүдийн гал тэргэндээ сууж аялалаа эхэлнэ.

(X/13) - 2 ӨДӨР

Эрээн - Бээжин

08:00 Замын үүд хотод бууж Монгол-Хятадын хил гарна.

10:00-14:00 Хятадын эрээн хотын дэлгүүр, захуудаар хэсэх

14:30 Эрээн-Бээжин автобусанд сууж хөдөлнө.

(X/14) - 3 ӨДӨР

Бээжин - Гуанжоу

02:00 Бээжин дэх авто вокзалын буудалд бууж амарна/Аялагчид тус тусын ор хөнжлийн даавуу авч явах/.

10:00 Бээжин-Гуанжоу хүрэх хурдны галт тэргэнд сууна.

18:00 Гуанжоу-н өмнө галт тэрэгний буудалд бууна.

20:00 Зочид буудалдаа ирж бүртгэлээ хийлгэн амрана.

(X/15) - 4 ӨДӨР

Гуанжоу

08:00 Өглөөний хоол.

09:00 “Canton fair”үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд оролцоно. /Өмнө ирж байгаагүй болон шинээр мандат авах хүмүүс мандатаа бүртгүүлж авна./ Дараа нь Хятад хэлтэй хөтчийнхөө хамт ”Contan Fair” үзэсгэлэн яармаг худалдаагаар үзэж сонирхоно. /Гэрээ хийх,худалдан авалт хийхэд хятад хэлтэй орчуулагч тусална/

17:00 Зочид буудалдаа буцах

22:00 Зочид буудалдаа амарна.

Өдөр, оройн хоолны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

Буудал: T-Social /4 oдтой/

(X/16) - 5 ӨДӨР

Гуанжоу

08:00 Өглөөний хоол.

09:00 Хятад хэлтэй хөтчийнхөө хамт” Contan Fair”үзэсгэлэн яармаг худалдаагаар үзэж сонирхоно. /Гэрээ хийх,худалдан авалт хийхэд хятад хэлтэй орчуулагч тусална/

17:00 Зочид буудалдаа буцах

22:00 Зочид буудалдаа амарна.

Өдөр, оройн хоолны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

Буудал: T-Social /4 oдтой/

(X/17) - 6 ӨДӨР

Гуанжоу

08:00 Өглөөний хоол.

09:00 Хятад хэлтэй хөтчийнхөө хамт” Contan Fair”үзэсгэлэн яармаг худалдаагаар үзэж сонирхоно. /Гэрээ хийх, худалдан авалт хийхэд хятад хэлтэй орчуулагч тусална/

17:00 Зочид буудалдаа буцах

18:00 Сувдан голын эрэг дээрхи тоглолт үзэх, тоглолтын дараа зургаа даруулах үйл ажиллагаанд оролцох

22:00 Зочид буудалдаа амарна.

Өдөр, оройн хоолны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

Буудал: T-Social /4 oдтой/

(X/18) - 7 ӨДӨР

Гуанжоу - /Чөлөөт өдөр/

08:00 Өглөөний хоол.

09:00 Энэ өдөр “Canton Fair” оролцох сонирхолтой хүмүүс автобусандаа сууж хөдлөнө. Худалдааны захууд, дэлгүүр, паркаар зочилох сонирхолтой аялагчид өөрсдийн зардлаар хөтчийн зааврын дагуу маршрут гарган аялана.

17:00 Зочид буудалдаа буцах

22:00 Зочид буудалдаа амарна.

Өдөр, оройн хоолны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

Буудал: T-Social /4 oдтой/

(X/19) - 8 ӨДӨР

Гуанжоу-Бээжин-Эрээн

08:00 Өглөөний хоол. Өглөөний цайны дараа зочид буудлынхаа өрөөг хүлээлгэн өгнө.

09:00 Гуанжоу өмнө вогзалаас Бээжин явах хурдны галт тэргэндээ сууна.

17:00 Бээжинд бууна.

18:00 Бээжин-Эрээн хүрэх автобусандаа сууж хөдөлнө. Өдөр, оройн хоолны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

(X/20) - 9 ӨДӨР

02:00 Эрээн хотод ирж буудалдаа орж амарна.

14:00 Эрээн-Замын үүд хил гарна.

18:00 Замын үүд Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө.

(X/21) - 10 ӨДӨР

08:00 Улаанбаатар хотын Галт тэрэгний буудалд бууж аялалаа дуусгана.

 


 

Аялалын үнэд, монгол хэлтэй хөтөч, унаа, өглөөний хоол, хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээний төлбөр, дөрвөн одтой зочид буудал, аялалын даатгал, энгийн тэмдэг, “Contan Fair” үзэсгэлэнгийн мандат зэрэг багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu