Эртний соёл иргэншлүүд юуны улмаас мөхсөн бэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

АНУ-ын Уайоминг их сургуулийн эрдэмтэд сүүлийн 10 мянган жилийн хугацаанд оршиж байсан эртний соёл иргэншлүүдийн мөхлийн шалтгааныг даяаршлын үйл явцтай холбон тайлбарлажээ. Даяаршлын үйл явцын улмаас нэг соёл устаж үүнийг дагаад бусад соёл гинжин урвал мэт алга болжээ. Эрдэмтдийн хийсэн судалгаа Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Судлаачид сүүлийн 130 жилд хамаарах түүхэн эх сурвалжууд болон тив тивээс олдсон 10 мянган жилийн настай янз бүрийн чулуужсан малтмалын дээжийг цацраг идэвхт нүүрстөрөгчийн тусламжтайгаар шинжилсэн шинжилгээний үр дүнг судалсан байна. Шинжилгээний үр дүнд түүхэн янз бүрийн үед хүний нийгмийн эрчим хүчний хэрэглээг тооцож тэдгээрийн давхцлын түвшинг тодорхойлсон байна.

Янз бүрийн цаг үед хамаарах эртний хүний нийгмүүдийн эрчим хүчний хэрэглээний түвшин өөр хоорондоо давхцаж буйг эрдэмтэд олж тогтоожээ. Даяаршлын үйл явц нийгэм, эдийн засгийн хөгжлөөс үүдсэн байгаль орчны өөрчлөлтийн нөлөөгөөр олон соёл иргэшлүүдийг устахад хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.

Гэхдээ эдгээр хүчин зүйлсийг орчин үеийн улс орнуудын харилцаа, даяаршлын үйл явцын хөгжил, хүний тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан авж үзэх шаардлагайтай гэж эрдэмтэд дүгнэж байна.

Өмнө нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн зарим эртний соёл иргэншлүүд экологийн гамшиг буюу агаарын бохирдол, ой модыг устгах, хөрсний эвдрэл зэргээс болсон байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.24) 2018 оны 09 сарын 19

хэт ардчилал даярчлагдаж эртний соёлт ертөнц устсан одоо хоёрдох үе нь эхэлсэн мөд соёлт хүн төрлөхтөн устаж алга болно

0  |  0
Top