ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар Брекситийн асуудлыг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Австрийн Зальцбург хотноо энэ сарын 20-нд  болох Европын холбоонд үлдэх 27 гишүүн орны тэргүүн нар албан бус дээд хэмжээний уулзалт хийж Брексит /Британийн ЕХ-ноос гарах үйл явц/-ийн талаар хийж буй хэлэлцээний явцыг хэлэлцэхээр зэхэж байна. Тухайлбал Ирланд болон Умард Ирландын хил хязгаар, ЕХ, Британи хоорондын харилцааны бүтэц, “салалтын” хэлэлцээний эцсийн үе шатыг хэрэгжүлэх асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хоёр хоног үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад ЕХ-ны 28 гишүүн орон оролцох юм. Брексит-ийн асуудлын талаар ЕХ-нд үлдэж буй 27 гишүүн орны тэргүүн нар энэхүү уулзалтын хоёр дах өдөр ярилцах аж.

ЕХ, Их Британи хоёр “салалтын” нөхцлийн талаар шинэ он гарахаас өмнө тохиролцох шаардлагатай байна. Учир нь Их Британи Европын холбооноос өрх тусгаарлах өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө тохирсон асуудлаа соёрхон батлах ёстой юм.

Еврозөвлөлийн дарга Дональд Туск Брекситийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг 11 дүгээр сард зохион байгуулах боломжтой гэж энэ долоо хоногт мэдэгдлээ.

ЕХ-ны хууль тогтоомж, хэлэлцээрүүд ирэх оны 3 дугаар сараас эхлэн Их Британид хэрэгжихгүй болсон тохиолдолд үүсэх нөхцөл байдалд урьдаас бэлэн байхыг Еврокомисс ЕХ-ны гишүүн орнуудад анхааруулсан юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top