АНУ-ын сонгууль: Трампын нам ялагдах учир

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

АНУ-ын дунд хугацааны сонгууль 50 хоног үлдээд байхад хамгийн сүүлийн санал асуулга бүгд найрамдахчууд болон тус намаас гарсан Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сэтгэл түгшээсэн үр дүн үзүүлжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр 11 дүгээр сарын 6-нд америкчууд төлөөлөгчдийн танхимын 435 гишүүд, 35 сенатор болон амбан захирагч, ерөнхий прокурорууд мөн бусад албан тушаалтныг сонгох өдөр юм. Одоогоор АНУ-ын Конгрессын хоёр танхимд бүгд найрамдахчууд олонхийг бүрдүүлж байгаа юм.

Судалгаанаас үзвэл ирэх 11 дүгээр сард бүгд найрамдахчууд сенатын танхим төдийгүй төлөөлөгчдийн танхимд ч олонхийн суудлаа алдаж магадгүй байна. Энэ тохиолдолд төлөөлөгчдийн танхим Трампын импичментийн асуудлыг гаргаж тавих боломжтой болно. Үүнтэй зэрэгцүүлэн конгрессын бүх хороог тэргүүлж болзошгүй Ардчилсан намынхан Барак Обамагийн Засгийн газрын үйл ажиллагааг шалгах ажлыг зогсоож болох аж.

АНУ-ын сонгуулийн түүхээс үзвэл дунд хугацааны сонгуульд сөрөг хүчний нам байнга шахуу ялалт байгуулж эрх баригч намыг шахан гаргадаг “уламжлал” тогтжээ. Тухайлбал 2006 онд дунд хугацааны сонгуульд бага Бушт итгэл алдарсан сонгогчид төлөөлөгчдийн танхимд ялах боломжийг ардчилсан намд олгосон бол дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн даатгалын шинэчлэл олны дургуйцлийг төрүүлж Конгрессын доод танхимд бүгд найрамдахчууд олонхийн суудал авчээ.

2006 оны 9 дүгээр сард СNN агентлагас явуулсан судалгаанд Ардчилсан намынхан 10 хувийн илүү санал авч байсан бол энэ  сард явуулсан судалгаа яг ийм дүр зургийг гаргажээ.

Одоогийн байдлаар 2006 оны явдал энэ онд дахин давтагдах магадлалтай байна.

Куиннипиак их сургуулиас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл санал асуулгад оролцогчдын 38 хувь нь Трампыг дэмжсэн бол 60 хувь түүнийг шудурга бус хүн гэж дүгнэжээ.

АНУ-ын өнөөгийн эдийн засгийн өсөлт Ерөнхийлөгчийн нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй байгаагийн шалтгаан нь Ерөнхийлөгч өөрөө юм гэж нэр хүнд бүхий  Politico цахим хуудас бичсэн байна. Эдийн засгийн өсөлт эрх баригч намд эерэгээр нөлөөлөхгүй байгаа хэд хэдэн шалтгаантай. Хэрэв америкчууд үнэхээр “халаасаараа” сонгууль өгдөг бол тэдний санааг эдийн засгийн өсөлт бус эдийн засгийн бууралт илүү зовоодог байна. Учир нь эдийн засгийн өсөлтийг тэд байх ёстой л зүйл хэмээн хүлээн авдаг аж. Гэхдээ Politico цахим хуудас хамгийн гол бурууг Трамп болон түүний гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй байдалтай холбон тайлбайрлажээ. Ажилгүйдлийн түвшинг хамгийн доод цэгт хүргэсэн амжилт, эдийн засгийн хурдацтай өсөлт, жижиг үйлдвэрлэлийн тэнгэрт тулсан боломжууд, ажлын байр нэмэгдэж дээд амжилтад хүрсэн зэрэг эдийн засгийн бодлогынхоо үр дүнг магтан дуулж дунд хугацааны сонгуулийг угтахын оронд Трамп хялбархан няцаах боломжтой үлгэрийн үзүүлэлтээр онгирч, болон Трампын протекционист бодлогоос болж үнэ хөрөөгдөх вий гэж эмээсэн бизнес хүрээнийхэн болон уламжлалт бүгд найрамдахчуудын дургуйцлийг хүргэсэн худалданы дайн өдөөж байна.

Үүний сацуу Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй байнга дайтдаг учир олон нийттэй харилцах өөр хувилбарыг ашигладаг. Гэтэл Рузвельтээс авахуулаад бүх ерөнхийлөгч нар ийм хэрэгслийг мөрөөддөг байсан. Трамп бол твитерийг бүх чадлаараа ашигладаг анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр 50 сая дагагчтай бөгөөд энэ нь америкийн гол гол ХМХ-ийн нийт уншигчдын тоо юм.

Өнгөрсөн долоо хоногт Трамп ихэвчлэн Флоренс далайн хар шуурга, Боб Вудвордын “Айдас” ном, төрийн сүлд дуугархад сөхөрч суусан америк хөлбөмбөгчдийн талаарх маргаан, Хойд Солонгос, Хятадтай хийж буй худалдааны дайн, Хиллари Клинтоны тухай жиргэжээ. Харин гол зэвсэг болсон эдийн засгийн талаар маш цөөхөн дугарсан ч тэр болгон зөв байсангүй. Жишээ нь тэрээр эдийн засгийн өсөлт сүүлийн 100 жилд анх удаа ажилгүйдлийн түвшинг давсан гэж жиргэсэн хэдий ч үнэн хэрэгтээ сүүлийн 100 биш харин 12 жил юм. Энэ сарын 10-ны өдөр Цагаан Ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассерт сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр өнөөгийн эдийн засгийн өсөлт нь татварын шинэчлэл, эдийн засгийн боомилогч хүнд сурталын дүрэм журмыг багасгасан, бизнес эрхлэгчдэд чиглэсэн таатай бодлого зэрэг нь өнөөгийн Ерөнхийлөгчийн хийж буй алхмын үр дүн гэж тайлбарлаж ухуулахаар зорьсон ч харин үүний оронд Трампын хэтрүүлэг, худал үгийн талаарх асуултаас бултах хэрэг гарчээ. Энэ асуудал дээр Трамп өөрөө өөрийнхөө дайсан нь болоод байна гэж Politico сайтад бичжээ.

Бүгд найрамдахчуудын улс төрийн технологичдын үзэж буйгаар Трампын үнэнч сонгогчид эцэст нь хүртэл түүнийг дэмжих ч сонгогчдын гуравны нэгийг бүрдүүлж байгаа нь ялалт байгуулахад хангалттай бус юм. Гэхдээ бүгд найрамдахчууд хоёр жилийн өмнө 25 хувьтай байсан ч Трамп ялсан тул санал асуулга тэр бүр бодит байдаггүй гэж өөрийгөө тайтгаруулсаар.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top