Энэтхэгт мөргөлчидтөй автобус ангал руу унаж 32 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 12

Энэтхэгийн өмнө зүгийн Телингана мужид мөргөлчид тээвэрлэж явсан автобус хавцал руу унасны улмаас дор хаяж 32 хүн амиа алджээ.

Times of India сайтад мэдээлснээр энэхүү хэрэг өнөөдөр өглөө гарсан бөгөөд автобус дотор байсан 62 мөргөлчид ариун Кондагатту руу явж байсан аж. Бартаа ихтэй замын хэсэг дээр жолооч удирдлагаа алдаж автобус 4 удаа эргэлдэж хавцал руу унасан гэж урьдчилан таамаглаж байна.

Одоогийн байдлаар осол гарсан газар аврах ажиллагаа явж байгаа ба үлдсэн 30 мөргөлчийн хувь заяа тодорхойгүй байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top