Ким Трампад халуун дулаан үгтэй захидал ирүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Цагаан Ордны мэдээлснээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад халуун дулаан үгтэй захидал ирүүлжээ.

Энэхүү захидлын өнгө аясаас үзвэл Пхеньян цөмийг зэвсгээс татгалзах чин эрмэлзэлтэй буйг нотолж байна гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч С.Сандерс онцоллоо. Мөн энэхүү захидалдаа Ким Чен Ун Д.Трамптай дахин уулзах хүсэлтээ илэрхийлж дээд хэмжээний уулзалтын товыг тогтох талаар бичсэн хэмээн тэрбээр дурдаад бид нар энэ чиглэлээр ажиллаж байна гэлээ. Хоёр дах удаагийн дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар тодорхой мэдээлэл Сандерс өгөөгүй юм.

Тэрбээр Кимийн захидал маш халуун дулаан үгтэй байсныг онцлоод өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост болсон цэргийн жагсаалын үеэр тив хоорондын баллистик пуужин зэрэг цөмийн зэвсэг үзүүлээгүй явдал нь Трампын бодлогын томоохон амжилт юм хэмээжээ.

ВВС агентлаг мэдээлснээр Д.Трамп өөрийн твитерээр дамжуулан Ким Чен Унд хандан талархал илэрхийлсэн бөгөөд тус цэргийн жагсаалыг Умард Солонгосын маш эерэг бөгөөд том мэдэгдэл байлаа гэж бичжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Найруулгын алдаа(202.131.245.58) 2018 оны 09 сарын 11

”Пхеньян цөмийг зэвсгээс татгалзах ” гэж юу гэсэн үг вэ?

0  |  0
Top