БНСУ-ын “ASIATODAY” групп “Зиндаа” сэтгүүлтэй хамтрахаар боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 04

 БНСУ-ын “ASIATODAY” группийн Ерөнхийлөгч, ноён Ү Жон Сүн /Woo Jong Soon/ төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 2-4-ны өдрүүдэд Монгол Улсад ажил хэргийн уулзалт зохион байгуулж байна. Уулзалтын үеэр “Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, ноён Ү Жон Сүн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд цаашид сэтгүүл зүйг хамтран хөгжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгох зэрэг олон асуудлаар санал солилцсон юм.


“Asia Today” сонин нь БНСУ-ын хэмжээнд мобайл уншигчийн тоогоороо эхний дөрөвт ордог ба онлойн телевиз, мэдээллийн сайт, сэтгүүлээс бүрдсэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллага ажээ. Тухайлбал, тус группт харьяалагддаг мэдээллийн сайт нь интернэт хандалтаараа тэргүүлдэг бөгөөд  "Asia Today" сонин нь өдөр тутмын сонин бөгөөд олон хувь хэвлэгдэн түгээгддэг байна. Энэтхэгийн Дели, Хятадын Бээжин хотод салбартай "Asia Today" медиа группийн Ерөнхийлөгч Ү Жон Сүн  Монгол Улсад хийж буй ажил хэргийн уулзалтдаа тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "Эрхэт Монгол” группийн “Зиндаа” сэтгүүлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь тус группийн хувьд олон улсад хүрээгээ тэлж байгаа онцлох үйл явдал болж байна гэж хэллээ.


www.zindaa.mn

Top