1.8 настай хүүг хүчирхийлсэн этгээдийг 20 жил хорино

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 03

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү Х-г хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Сэжигтэн  этгээд Ц-д холбогдох хэргийг Дорноговь аймгийн сум дундын шүүхээс шийдвэрлэжээ. Яллагдагч Ц-д нийслэлийн Баянгол дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн юм  байна.  Энэ сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top