Гамшигт өртсөн 457 өрх тус бүрт 240000 төгрөгийн тусламж үзүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 02

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймагт үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон, хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэлжээ. Тус нийгэмлэгээс таван аймгийн 457 өрх тус бүрд 240 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан өнөөдрөөс олгож байна. Ховд аймгийн 187 өрх, Өвөрхангай аймгийн 21 өрх, Төв аймгийн 37 өрх, Сэлэнгэ аймгийн 30 өрхөд тус бүрт бэлэн мөнгө,  ариун  цэврийн болон гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав хүргүүлж байгаа ажээ. Их хэмжээний хохирол амссан Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт  240 мянган төгрөг, 205 өрх айлд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрх айлд  гал тогооны хэрэгслийн багцын тусламж үзүүлж байгаа юм.  Гамшигт өртсөн өрхүүдэд нийт 109 сая 817 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр тооцоолжээ.   

А.Эрдэнэ 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top