Манай улсын мэргэн буучид Беларусь улсад зохион байгуулагдаж буй цэргийн дөрөвдүгээр их наадмын "Мэргэн буудагчийн зааг" тэмцээнд амжилт үзүүлж байна. Өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 1-ний өдөр болсон тус тэмцээний нэгдүгээр шатны дүнгээр шилдэг найман баг шалгарсны дотор манай улсын мэргэн буучид багтжээ. Тэмцээнд 18 улсын баг тамирчидн оролцон 116 оноогоор Монголын мэргэн буучид Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистаны багийнхантай туналаа. Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311 дүгээр анги, Батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Хагас шигшээ тэмцээн энэ сарын 4-ний өдөр болох юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Ийм тэмцээн болно гээд рекламдаад байсан монголчууд оролцож байгааг мэдсэн бол уздэг байж