Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг өчигдөр албан өрөөнд нь үл таних этгээд хутгалж, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн иргэн Б.Идэрчулуун анх угтах үйлчилгээний ажилтнаас дүүргийн Засаг даргыг асууж орж ирсэн байдаг. Тухайн үед дүүргийн Засаг дарга хуралтай байсан тул Тамгын газрын даргын өрөөг зааж өгчээ. Улмаар сэжигтэн Б.Идэрчулуун дүүргийн Тамгын газрын Шагнал, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадам-Очирыг үг хэлүүлэхгүй шууд цохисон бөгөөд энэ үед Тамгын газрын дарга Б.Амартүвшин зохих шаардлагыг тавихад түүнийг хутгалсан байна.
2018 он гарснаар иргэн Б.Идэрчулуунаас Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт жагсаал, цуглаан зохион байгуулах мөн уулзах ямар нэгэн өргөдөл, хүсэлт ирүүлээгүй байна. Мөн сэжигтэн Б.Идэрчулуун нь дүүргийн Тамгын газарт ирж хэлтэс, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй өмнө нь огт уулзаж байгаагүйг дүүргийн Тамгын газрын албан хаагчид хэлж байгаа юм.
Биедээ ахуйн зориулалтын хутга авч яван байн байн тэмтэрч үзэж байгаа бичлэг нь дүүргийн хяналтын камерт хадгалагдсан байна. Иймд түүнийг анхнаасаа ‘’Хүн хутгалах зорилго’’-той орж ирсэн гэж харж байгаа бөгөөд сэжигтэн И нь хутгалсан даруйдаа хутгаа хэрэг гарсан өрөөний цонхоор шидсэнийг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлсэн юм.
Харин уг хэргийг санаатайгаар зохион байгуулж дүүргийн Тамгын газрын даргыг Засаг дарга гэж андууран ‘’Бай’’-гаа оноогүй халдлага хийсэн гэх хардлага төрж байгаа юм.
Одоогийн байдлаар тус хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд хохирогч Б.Амартүвшин цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна.
Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 9 )
zasag darga ni ooroo ohsoo abaxuulaxaar uym xiij dee daan cn tamgiin gazriin darga ni omnoos ni xelmegdcninj xoorxii
Сэтгэцийн өвчтөй гэхэд бас чиг ч үгүй Хэнд халдахаа мэдэж байсан нь яамай даа Гудамжинд хутгатай явж байх даа Иргэдрүү халдаагүйг бодоход тухайн Дүүргийн Удирдлага Сэтгэцийн өвчтөй Хүний ой тоонд ортол юм хийж дээ янз нь
Ямар тэнэг өвгөн бэ хөгшин хүн байж нүгэл хийгээд
Mongolchuudiin setgel ni ulam harlaad baih yum. mes hereglesen hunii l buruu baihad . hohirogchiig buruutgaad baih yum.
Shiidchihsen humuus ih bfa shu. Darga naraa hulgaigaa !!!
Сошиалаар солиорогсод эхнээсээ ил гарч байна иргэдийг бухимдуулаад хохь гэсэн юм их бичсэн байна лээ иргэд бухимдахаараа хэнийг хутгалаад байж болдог бол өнөөдөр хүн үлдээгүй баймаар ингэж солиорцгоохоо больцгоо
ene darga gesn garuud oorsdo ch asuudaltai baij boloh