"Байлдагчийг тордвол генерал, бахиалыг тордвол хром" гэж нэг үг бий. Нэлээд тордлого хэрэгтэй эд бололтой. Найзууд маань цэргийн дарга найзаа "хөөе, чи чинь хурандаа юм уу, харандаа юм уу" гээд инээдэм болж л суудагсан...Цэрэг гэдэг "зэрэг" гэсэн үгнээс гарсан юм гээд л шинэхэн цэрэг байхад бага дарга нар яралзтал "жагсааж тараах" команд өгдөг байсан цаг дөч шахам жилээр алсарчээ. Ямар боловч энэ он жилүүдэд "Хурандаа" гэдэг цолтныг их л цөөхөн хардаг байсан. Анги хорооны дарга нар л "папах" малгай тавьсан түхгэр түхгэр хүмүүс сүрдмээр сайхан алхаж явдагсан...Тийм сайхан ховор цол байлаа. Одоо хурандаа нарын өдөр судартай болж, жил бүр тэмдэглэдэг болж...Хурандаагаас нэг л дээш ахивал "шар халзан генерал" гээч болно. Чухам яагаад гэвэл улаан туузаар чимсэн шаргал дүрэмт хувцас, алтан мөрдөс өлзий хээгээрээ генералууд ялгарна гэсэн үг л дээ...Энэ бүхэн миний мэдэх л цэргийн сүр сүлд болсон албан тушаал, алдар цол юмсан.
Ёсоороо явбал хорь гучин жил зүтгэж байж алба тушаал хэргэм зэргээсээ шалтгаалан авдаг байсан ХУРАНДАА гэдэг энэ цол одоо хөгшчүүлийн ярьдгаар "хүүхэд нохойн тоглоом" болж дээ...Хоёр өдөр ноцолдоод 8 хүн унагасан бяртай залуу л зүүчихдэг болж...Үнэндээ бол тэдэнд энэ цол ерөөсөө дутаагүй юм. Хэрэг ч болохгүй эд. Үнэндээ бол цэргийн цолыг байлдагчаас нь маршал хүртэл дараалан нэрлэж чадахгүй шахуу нөхөр л гэнэт мөрөн дээрээ 3 том таван хошуутай мөрдөс зүүчихнэ гэсэн үг л дээ...Түрүүлсэн бөхийг нутаг нэгт зарим залуус нь хүртэл мэдэх ч үгүй өнгөрнө. Тэгвэл дэлхийн уулсын оргилд зүтгэж амь насаараа дэнчин тавиад гарсан уулчин бүсгүй ч юм уу, оюун ухааны чадлаараа дэлхийд гайхуулж "гиннесийн номонд бичигдсэн" охидыг бол дэлхий дэлдийж Монгол Улсын нэрийг алдаршуулахад сайндаа баяр хүргэхээс цаашгүй л байна.
Дэлхийн хүүхдүүдийн оюуны дэвжээнд 73 медалийн төлөө өрсөлдөөд 50 гаруйг нь аваад ирсэн хойч үе маань, багаар тоглох шатрын тэмцээнд багаараа дэлхийн аварга болоод Батсуурь арслантай зэрэгцээд дэвсэн ахмадуудад бид юу өгч, яаж алдаршууллаа гээд яриад байвал олон олон зүйл тус тусын ХУРАНДАА цолоо хүлээж байх шиг ээ...Сошиал ертөнцөөр тэнэж яваа тэрслүү болоод гашуун үнэн сэтгэгдлүүдийн гол мөн чанарыг төр засгаасаа эхлээд анхаарч анзаарч дүгнэлт хийж, алдаа онооноосоо суралцаасай гэсэндээ хошуу нэмлээ...
Л.Мөнхтөр

Сэтгэгдэл ( 11 )
Ерөнхийлөгчөө.та бол Монгол улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хүн.гэтэл цэргийн цолыг хэн дуртай хүн нь ялангуяа Монголынхоо нутгаас илүү гарч дэлхийд танигддаггүй хэдэн гүзээгээ унжуулсан бөх нэртэй хүмүүс т энэ хүндтэй цолыг шагналын журмаар өгч насаараа цэрэг армид ажилласан албан хаагчдын хөдөлмөрийг үгүйсгэн цэргийн цолны учир утгыг алдагдуулж үнэ цэнийг нь унагаж байгаа үйлдлийг таслан зогсоох шаардлагатай байгаа саналаа дамжуулж байна
Хамгийн нэр хүндгүй зүйлүүд: 1. Алтан гадас одон 2. Хурандаа 3. Салбарын тэргүүний гм
huniig ugeer
цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэххэн зэвсэгт хүчний цолыг гутаадагаа болмоор байна Зэвсэгт хүчнийхэн 20 жил зүтгэгч авдаг цолийг тэд 1 жил дотор авдаг та нар худлаа гэвэл зэвсэгт хүчний хурандаа нарын ажилласан жил цагдаагийн хурандаагийн ажилласан жилийг хараарай
Mongoliin hyrandaa amerikiin deslegchtei l duhuj ochino doo.
Хурандаа гэх цол чинь хийж бүтээснээрээ ч биш, байгуулсан гавъяагаар ч биш дүрэмж хувцас хэдэн жил өмссөнөөр нь л өгдөг эд шүү дээ. Одоо бүр цэрэг цагдаагийн ч биш хүнд иймэрхүү цол олгоод өндөр сэнтийд залдаг болсон нь нууц биш ш дээ. Үнэндээ бол тэр хурандаа нар чинь ганц хадаас ч хатаж чадахгүй л хүмүүс дээ.
тэнэг хүн цэрэг 2 тэмдэгэнд дуртай гэж яридагсан. одоо бөхчүүд нэмэгдээд. бөхөнцөрүүдэд бүгдэд нь СТА болон бүх гуншинг өгөөд явуул. ядаж мэдрэлтэх нь байгасна
Хурандаа гэх цол юурандаа болжээ
XyPAHDAA = CTA