Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 27

“Гэрэлт гудамж”-нд хийгдсэн тохижилтын хүрээнд тухайн гудамжны замыг өнгөрсөн өдрүүдэд будсан. Харин өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас замын будаг арилсан талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.


“Жоби” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чингис “Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа будгаар нийслэлийн аль нэг замыг өөрсдийн хөрөнгөөр будаж, шинэчилж өгөх санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж биднийг Гэрэлт гудамжны тохижилтын хүрээнд замыг будах зөвшөөрөл өгсөн. Бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авч будаж эхэлсэн. Бид ням гаригт замын хөдөлгөөнийг хязгаарлаж будгийн ажлыг эхэлсэн. Замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй нөхцөл үүссэний үндсэнд лхагва гаригт хөдөлгөөнийг нэвтрүүлсэн. Замын будаг 2 үе будагдаж нэг үе будаг 4-5 хоногт бүрэн хатах ёстой. Гэвч цаг уурын нөхцөл байдал нөлөөлж, хүчтэй ширүүн бороо орсны улмаас будаг урсаж арилсан. Ийм асуудал үүссэнд ард иргэдээс уучлал хүсч байна. Мөн хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэхүү ажлыг хийхэд нийслэлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 10 гаруй сая төгрөгөөр хийсэн” гэлээ.

“Жоби” ХХК анх удаа Монгол улсад Герман технологиор замын тэмдэглээний будаг үйлдвэрлэж байгаа юм. Дээрх зам дээр үүссэн нөхцөл байдлыг баримтжуулан Герман улс руу явуулжээ. Замыг дахин будах, цаашид хэрхэхээ мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх юм.

Замын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар гүйцэтгэсэн байна. Гаргасан зураг төслийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр будгийн ажлыг хийсэн байна. Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ ажил эхэлсэн. Замын будаг өнгө хувирал явагдах байдал зэрэг лабораторийн шинжилгээг хийлгэсэн байна. Бүрэн бэхжилт хийгдээгүй, хоёр дахь үе будаг хийгдээгүй байсан юм.

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анти(27.123.214.2) 2025 оны 03 сарын 13

Эхлээд өөрсийн хашаандаа будаж тест хийхгүй ... 5 хоног зам хаасан гээд байгаа шүү, амьдралын садаанууд чинь. сөрөг маркетинг боллоо.

1  |  0
pixnu(49.0.218.127) 2025 оны 03 сарын 13

gerelt gudamj ner ni xyrtel teneg xa xa uy bodoj iim uy xiideg bnaa icneerei

1  |  0
Unench (66.181.161.59) 2025 оны 03 сарын 13

Yag german budag zardagguishde ene kompany shal hulhi bitgii ene delguures budag awch baigaarai humusee h s kompany boliyoo!!!

1  |  0
irgen(64.119.27.153) 2025 оны 03 сарын 13

Jobigiin budag bitgii avch heregle, hulhi um hiideg ulsuud bn daa

1  |  0
зочин(78.250.112.165) 2025 оны 03 сарын 13

Ингэж ард түмний нүд хуурсан үйлдлүүдээсээ ичих хэрэгтэй.Битгий худлаа тайлбар тавь.Хэрэв сайн будгаар зөв технологоор будцан бол хамаа алга.Угаасаа бүх юманд ингэж хойрго ханддаг шүү дээ.Энийг будхад мэдээж улсаас мөнгө гарсан л байж таараа.Ийм асуудал болно чинээ төсөөлөөгүй яваа биз.Хариуцлагад унахаа мэдээд худлаа Жоби энэ тэр нийслэл хамаагүй ч гэх шиг жүжиг тоглоод ард түмнийг тэнэг бодоо юу малнуудаа.

1  |  0
Ардын баатар(64.119.18.35) 2025 оны 03 сарын 13

10 хан саяар л буддын бшдээ нийслэл хийсэн бол бараг 100 сая болох блааа

1  |  0
zocin(49.0.218.235) 2025 оны 03 сарын 13

teneg uym xiixiim

1  |  0
Top