2018.7.27, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
- Аргын тооллын: 2018.7.27, Баасан гараг
- Наран ургах шингэх: 05.23-20.30
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )