Онцгой комисс хуралдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 25

Сүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд  үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа. Тус хуралдааны үеэрдүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үерийн бүсэд байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, үерт автсан бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд бэлтгэх мөн ус соруулах төхөөрөмж болох мотопомпыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст авч өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албаны хүмүүст албан даалгавар өгсөн юм. ТүүнчлэнЦагдаагийн I,II,III хэлтэс болон мэргэжлийн ангиудад бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.

Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу дүүргийн Удирдлагын зөвлөл хуралдаж үерийн усыг зайлуулах, далан сувгийг сэргээн засварлахад шаардлагатай мотопомпын хөрөнгийг шийдвэрлэж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөхөөр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top