Аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмж хүргүүлэв

2018 оны 07 сарын 18

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч, хариуцагч нарт зөвлөмж хүргүүллээ.

Хур тунадас, бороо их хэмжээгээр орж байгаатай холбогдуулан болзошгүй осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд анхаарах, үзлэг шалгалтыг хийж, ус зайлуулах шугам, гүүрийн тулгуур орчмын бүрэн бүтэн байдлыг шалгах, суваг шуудуун хог хаягдлыг цэвэрлэх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, тээврийн хэрэгслийг баталгаатай зам, гүүрээр зорчуулах, байгалийн гамшиг, гэнэтийн осол аваарийн үед шуурхай арга хэмжээ авах, засварлах талаар зөвлөмжинд тусгасан байна.

 

Зөвлөмжийг ЭНД  дарж үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top