Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 16

ДАШТ бүтэн сар үргэлжилсний эцэст өчигдөр орой Франц улсын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

Москва хотын Лужники стадионд аваргын цомын төлөө сүүлчийн тоглолт Франц, Хорватын шигшээ багуудын хооронд болж, Францчууд 4:2 харьцаагаар хожсон билээ. Хорватын Марио Манжукичийн өөртөө хийсэн гоол, Антуан Гризманы торгуулийн цохилт, Пол Погба, Килян Мбаппе нарын хоёрдугаар үед хийсэн гоолууд Францын шигшээ багийг хоёр дахь удаагаа дэлхийн аварга болгосон юм.

Тоглолтыг хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дотор Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний гэргий ирсэн байв. Тэрээр үндэсний шигшээ багаа дэлхийн аварга болоход сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй албаныхны өмнө суудлаасаа үсрэн боссон байна. Түүний хэрхэн баярлаж, хөөрч байгаа агшин гэрэл зурагчдын дуранд буун үлджээ. Мэдээж мөнгөн медалийн эзэд болох Хорватын ерөнхийлөгч ч ирсэн байв. Ийн 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ маш олон шинэ содон зүйлстэйгээр өндөрлөлөө. 

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүү(66.181.160.45) 2025 оны 03 сарын 13

Франц үнэндээ тасархай байлаа. Аваргууд эхний даваанаас эхлэн өвдөг шороодсон нь бас нөлөөлсөн л дөө. Гэхдээ энэ удаагийн шилдэг багийг бүрдүүлэн сайн тактик барьж тоглосон 1998 оны дэлхийн аварга багийн ахлагч , Дидье Дешамын гавьяаг дутуу үнэлж хэрхэвч болохгүй. Сайн тоглогч сайн менежер болдгийн цөөн жишээ болов. Тэр алтан үсгээр дэлхийн хөлбөмбөгийн ”Алдарын танхимд” бичигдлээ. Францчуудад талархья. Мбаппе хүүд асар их ирээдүй харагдаж байна.

1  |  0
ZOCHIN(202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

FRANTS MUNDAG2

1  |  0
zochin(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

delhiin awraga bolson bagiig yariad yahwee chi bol baraa surag baihgui holiin hol hen ch medehgui amitan shuu de.yun tom hereesee hetersen yum yaridiin am l bna da huurhii.mongold bgaa china g yariwal chamd taarna uul ni

1  |  0
Монгол(202.21.105.22) 2025 оны 03 сарын 13

Француудад баяр хүргэе

1  |  0
зочин(202.21.105.22) 2025 оны 03 сарын 13

битгий атаарх, бид ч гэсэн хэдэн халтар араб, бразиль цагаачаар авч болно шүү дэ,,,

1  |  0
zochin(103.26.194.44) 2025 оны 03 сарын 13

Tsagaach xeden arab, xaltaryydiinxaa xvcheer l xojloo do..tsewer frantsa xvn baixgvi shaxam..

1  |  0
hahaha(103.57.92.9) 2025 оны 03 сарын 13

myy banid

1  |  0
Top