Ойрын өдрүүдэд иргэд хөдөө аялалаар явахаар бэлдэж буй. Тэгвэл аялалын бэлтгэлдээ зайлшгүй багтаах зүйл бол анхны тусламжийн хайрцаг. Хайрцагтаа дараах эм бэлдмэлийг авч явахыг эмч зөвлөж байна.
- Аспирин, парацетамол, диклоденк зэрэг халуун бууруулах, өвчин намдаах эмүүд
- Гэдэсний эм
- Шархны тос
- Гидрокортизон зэрэг арьсанд түрхдэг тоснууд
- Сайртаж холцруутсан, хагарсан арьсанд түрхэх вазелин, глицерин
- Ханиад томууны эм
- Хамар битүүрэхэд дусаадаг юм уу түрхдэг эм
- Харшлын эм
- Гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэл /уух, аэрозоль/
- Шингэн сэлбэх давсны уусмал /хросол/
- Бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм
Бусад шаардлагатай зүйлс:
- Шархны төрөл бүрийн боолт
- Лент болон бусад наалт
- Ариутгалын уусмал /спирт, иод, тамедин/
- Гар ариутгагч уусмал
- Гурвалжин алчуур /36”х60”х36”/
- Самбай, хөвөн
- Жижиг хайч, чимхүүр
- Халууны шил
- Жин тавих зүйл
- Тунгийн халбага
- Гар чийдэн
- Шүдэнз болон лаа
- Нэг удаагийн бээлий
- Бусад шаардлагатай зүйлс
- Анхан шатны тусламжийн заавар зэрэг болно.
Сэтгэгдэл ( 1 )
merci