Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2018 оны 07 сарын 06

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн  сайд нарын  бага хуралд оролцож байгаа  Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тханг нар гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Санамж бичгийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах, боловсон хүчний чадавхыг харилцан хөгжүүлэхээс гадна газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх шинэ техник технологи, мэдээллийн системийг  ашиглах тал дээр харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top