Хүүхдүүд зам тээврийн ослоор гэмтэж амь эрсдсээр байна

2018 оны 07 сарын 05

Урин дулаан цагаар хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд хоёрхон хоногийн өмнө л гэхэд зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, зургаан хүүхэд гэмтсэн байна.

2018.07.02-ны өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 322 дуудлага хүлээн авснаас  зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан байна.

Жишээлбэл: СБД-ийн нутаг БЭЛХИЙН ЗАМ-д  явган зорчигч 13 настай эрэгтэй, 7 настай эмэгтэй ,  хүүхдийг мөргөж амь насийг  нь хохироосон. Мөн ХУД-ийн нутаг ЗДТГ-ын хойд уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч явган хүний гарцаар гарч байхад хүүхдийн  тэргэнд сууж байсан 1 нас 10 сартай хүүхдийг мөргөж гэмтээсэн.

Статистик судалгаагаар 2018 он гарсаар эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол буурсан байгаа хэдий ч энэ төрлийн осол улсын хэмжээнд 371 бүртгэгдэж, 11 хүүхдийн амь нас хохирч 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Э.Сүрэн


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

olon jileer shorond hataahgui bol ene hyyhed hogshid, mongolchuud sogtuu bolon dyrem baridaggui novshnuudad aluulaad, tahir dutuu bolood duusah ni dee, huulia changalaachee,,,,!!!!!!

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

olon jileer shorond hataahgui bol ene hyyhed hogshid, mongolchuud sogtuu bolon dyrem baridaggui novshnuudad aluulaad, tahir dutuu bolood duusah ni dee, huulia changalaachee,,,,!!!!!!

1  |  0
Top