“Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” сэдэвт хэлэлцүүлэг болно

2018 оны 07 сарын 04

Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн хүрээнд  “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлэг болно.

Хэрэлцүүлэг 2018 оны 7 дугаар сарын 5-ны Пүрэв гаригт 09-12.00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болох юм.

Тус хэлэлцүүлэгт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, хуульч, өмгөөлөгч нар оролцно. Түүнчлэн хүүхдийн өсөж хөгжих, боловсрох, амьдрах аюулгүй орчинг бий болгоход тодорхой санал санаачлага гаргах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульч нар хамтран үйл ажиллагаа явуулах талаар харилцан мэдээлэл солилцох тул олон нийтийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Б. Эрдэнэзаяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top