Эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэхээ зогсооно

2018 оны 07 сарын 04

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох”- ын төлөө зургаан сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүнд өнгөрөгч тавдугаар сарын 29-нд Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын нэмэлт хэлэлцээрийг зохион байгуулсан ч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам  шалтгаангүйгээр хойш тавьж хүнд суртал гаргасаар өнөөдрийг хүрсэн байна.

Эрүүл мэндийн салбарынхан тавьж буй шаардлагаасаа хууль ёсны эрхээ эдлэхийг шаардаж, тухайн салбарынхан ажил хаяалтаас 48 цагийн өмнө урьдчилан сануулж, энэ сарын тавны өдрийн 08.30 цагаас эхлэн улс орон даяар ажил хаяалт зохион байгуулахаар болсноо мэдэгдээд байна.

Ажил хаяалт зохион байгуулахтай холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь хална гэж сүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд  хууль бус дарамт шахалт үзүүлэхээ зогсоохыг шаардаж буйгаа илэрхийллээ.

Засгийн газар бодитой хариу шийдвэр гаргаж үр дүнд хүртэл нь энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ эрүүл мэндийн салбарынхан мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмараас эмнэлгийн үйл ажиллагаа болон тэмцлийн талаар  тодрууллаа:

Б.Мягмар:Бид ажил хаялт хийхгүйн тулд өнгөрсөн зургаан сарын турш ажил хаяалт өрнүүллээ.Эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийн байгууллага энэ хэлэлцээрийг бүртгэж өгөөч гэж ганц шаардлага тавьж байгаа юм.Хэрвээ Монголын төр  тусламж үйлчилгээг хэвийн явуулья гэж бодож байгаа бол төр бас үүргээ гүйцэтгэх ёстой.Төр өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй хууль бусаар эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг зориудаар гацааж байгаа энэ үйлдлийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байна.Тийм учраас хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой үүссэн аливаа хохирол маргааны гол буруутан нь Монгол улсын засгийн газар үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэж байгаа учир монгол улсын засгийн газар шууд үүрнэ гэж олон улсууд болоод монгол улсад мөрдөгдөж байгаа гэрээ конвенциудаар баталгаажсан байдаг.Яаралтай шууд үйлчилгээг хэвийн явуулах ба “Би ажил хаяалтанд оролцож байна” гэсэн бичигтэй зүйлийг энгэртээ зүүгээд тусламж үйлчилгээг үзүүлэх болно.

Э.Сүрэн



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бич(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ сүрэн гэж СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМД СУРАЛЦААСАЙ..иЙМЭРХҮҮ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ОРОНЦОГ МОНГОЛД МАШ ОЛОН БОЛЖ ДЭЭ ... Эхлээд МОНГОЛ БИЧИГ БОЛОН МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУР...дараа нь хүнийг гүтгэж бичиж бай...

1  |  0
Top