Нийгмийн цөөнх эрхийнхээ талаар чуулж байна

2018 оны 07 сарын 04

Дэлхий нийтийн адил манай улсад ч ЛГБТИ буюу бэлгийн цөөнх хүмүүс байдаг. Тэдний эрх, эрүүл мэнд болон хөгжлийн бэрхшээлтэй, үндэс угсааны цөөнхийн талаар “Эрхэд суурилсан эрүүл мэнд” чуулган зохион байгуулагдаж байна.

Тухайн чуулганд Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд, нийтийн хөгжлийн асуудлаар ажилладаг эмч мэргэжилтнүүд, судлаач багш нар ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ,ТББ-ууд оролцож байна. Чуулганд хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхах, хүний эрхийг хүндлэх, хэнийг ч орхигдуулахгүй зарчмын талаар хэлэлцэх, эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаар  илтгэл танилцуулсан юм. Эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээ авахад эдгээр хүмүүсийн эрх зөрчигддөг жишээнүүдийг илтгэл дээрээ тусгасан байв.

Өнөөгийн нийгэмд амьдарч байгаа Стрэйт, Бисексуал, Гей, Лесбиян гэх бэлгийн цөөнхийн тодорхой нарийвчилсан тоо байдаггүй хэдий ч арван хүн тутмын нэг нь энэ бүлэгт багтдаг гэсэн судалгаа байдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг талаар холбогдох хүмүүс ярьж байлаа.

Э.Сүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top