Цагдаагийн гарт бус спиртийн хордлогын улмаас нас барсан гэв

2018 оны 07 сарын 03

“Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчийн гарт иргэн амиа алджээ” гэх мэдээлэл өдөр тутмын “Өдрийн сонин”-ы өчигдөр /2018.07.02/-ийн дугаарт нийтлэгдсэн.

Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй худал болохыг албаны эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зөрчил гаргадаг архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд явуулахаар эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулах ажлыг өнгөрөгч зургаадугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч тус хороонд оршин суудаг, архи, согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг иргэн Э, Н нарыг эмчилгээнд хамруулахаар ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.

Улмаар ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 11-ний өдөр эмчилгээнд хамруулах иргэдийг тээвэрлэн явж байх үед иргэн Э нь тээврийн хэрэгсэл дотор нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу НЦГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм.

ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач спиртийн хордлогын улмаас нас барсан гэж тогтоожээ.

Урин дулааны цагт иргэд амарч зугаалах, баяр наадам тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, баталгаагүй газраас архи, согтууруулах ундаа худалдан авч, хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naran(78.246.53.244) 2025 оны 03 сарын 13

Ajlaa xiij yabaa tsagdaa narig buruutgaad l ene arxichidtai ubul zungui xen zuuraldaj bgan zund ni xaymaar yum uxbel uxne biz xend xeregtei yum

1  |  0
Togoo(172.58.41.168) 2025 оны 03 сарын 13

Yahaaraa zugeer mashind orson hun uhdegiin gerees ni damnuurgaar avaad garsan bol uur hereg. 7sariun negend 5 n hun alsan tsagdaa nariug olooch.

1  |  0
Zochin(31.35.91.181) 2025 оны 03 сарын 13

Arhinii hamaaralttai huniig zoddog tiim teneg tsagdaa bhgui dee

1  |  0
3(209.167.52.34) 2025 оны 03 сарын 13

Shuuhiin shiidver unen esehiig yaj medeh yum be? dandaa l hudlaa dugnelt gargadag bizdee, mungutei erh medeltei hund uilchildeg gej oilgoson

1  |  0
Золбин(103.212.116.213) 2025 оны 03 сарын 13

Ямарч байсан архи уусан хүнийг буруутгадаг зарчим монголд байдаг. Хөөрхий архичин ч гэсэн хүн шүү дээ. Ум маани бад ни хум.

1  |  0
Zochin(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

Hordlogond orchihson ym bol turgen duudahgui yagaad albadan huch hereglev huniig uheld hurgesen baina sh dee

1  |  0
алаач(122.201.23.44) 2025 оны 03 сарын 13

цагдаа буруутай. хуний амьдралаар тоглохдоо сурамгай

1  |  0
mgl(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

unen uu

1  |  0
Top