Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд хүүхэд залуучуудын байгууллагууд өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сар 3-ны өдөр, 09-13.00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтаар есөн улсад зохиогдсон хүүхэд, залуучуудын үндэсний зөвөлгөөнөөс гаргасан уриалга бүрийг нэгтгэж, нэгдсэн мэдээлэл боловсруулна.
Хүүхэд залуучуудын зөвөлгөөн НҮБ-ын хурлын танхимд энэ сарын 02-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд Азийн есөн орны хүүхэд залуучууд өөр өөрсдийн улс оронд үндэсний зөвөлгөөнөө хийн тус тусын уриалгыг гаргасан юм. Манай улсын хүүхэд залуус ч өнгөрөгч 5 дугаар сард Найрамдал төвд цуглан уриалгаа гаргасан нь өнөөдөр болох уулзалтаар яригдах юм. Энэхүү мэдэгдлийн гол зорилго нь Азийн улс орнуудын шийдвэр гаргагчдын сонорт хүрэх гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хүүхэд залуучуудын оролцоог нийтэд түгээх үндсэн чиглэл дор явагдана.
Б. Эрдэнэзаяа

Сэтгэгдэл ( 0 )