Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал энэ сарын 3-6-нд Улаанбаатар хотод болох юм. Уг хурлын нээлт өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд болно. Энэхүү өндөр дээд хэмжээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал эхэлж буй эдгээр өдөр Монгол Улс олон улсын анхааралын төвд байна. Тэр ч утгаараа Монголыг сонирхож, зорин ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн цуваа үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын гардан зохион байгуулж буй Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөж, чуулганы цар хүрээ, үр өгөөжийг илтгэж байна гэж хэлж болно. Мөн Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн орчин, гамшигтай тэмцэх бодлого шинэчлэл бүс нутагтаа ямар хэмжээнд байгааг хүлээн зөвшөөрч, харуулж буй үнэлгээ гэдгийг онцлох нь зүйтэй.
Бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ болдог энэ хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдсан анхны бүс нутгийн хэмжээний хурал гэдгээрээ онцлог юм.
.jpg)
Азийн сайд нарын бага хурлын үеэр “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”, “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.
Мөн Монгол Улсын Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдаж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )
Бадрал онцгойгийн дарга баахан мөнгө хусах болов уу
xa xa asemiig muulaad baisan