Эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандартад мөрдөгдөж байна

2018 оны 07 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар захирамжийн дагуу өнөөдөр Эрүүл мэндийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 253 дугаар тушаалаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын стандартын үзлэг зохион байгуулах салбар комисс өнөөдөр хуралдлаа.

 Салбар комиссыг Шадар сайдаар ахлуулсан төв комиссын гишүүн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц удирдаж, 27 дэд ажлын хэсгийн ахлагч мэргэжлийн салбар зөвлөлийн дарга нар оролцлоо.
 Улсын үзлэгээр манай салбарт мөрдөгдөж байгаа 700 гаруй стандартад үнэлгээ хийж,  олон улсын стандарттай нийцүүлэн салбарын стандартын бодлого, зохицуулалт, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top