Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ирэх долдугаар сарын 5-наас эмч, сувилагчид ажил хаялт зарлана гэдгийг мэдэгдээд байгаа. Ажил хаялтыг орон даяар зохион байгуулах тухай эх сурвалж дурдсан байна.
Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн хавраас эхлэн цалингаа нэмүүлэх, сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн шаардлагыг салбарын сайддаа хүргэж, мөн Засгийн газарт хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэртэй алхам хийгдээгүй байгаа тул ийнхүү бүх нийтээр ажил хаяхаар шийдсэн гэнэ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Монголд сонин тогтолцоо тогтсон байгаа юм нэг л юм болохгүй бол ажил хаяна өлсгөлөн зарлан гэж ийм сонин тогтолцоо тогтсон ажлаа хаяна биз дээ ингэлээ гэж засаг төр ямар нэг асуудал шийдэж байгаа юм уу ямар ч нам гарсан нь энэ байдал байж л байна засаг төрд буруу өгөхөөс илүү өөрсдөө яаж ажилвал энэ улс орон тогтвортой байх уу гэдгийг бодох хэрэгтэй юм шигээ