НМХГ нэгэн ноцтой мэдээллийг нийтэд ил болгожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 30

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас нэгэн ноцтой мэдээллийг нийтэд ил болгосон байна. Тодруулбал, 2016, 2017 онд сургууль болон гэрийнхээ орчинд осолд өртсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг гаргажээ. Тус мэдээлэлд, улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны 10 хүүхэд тутмын дөрөв нь гудамж замд, гурав нь гэртээ гэмтдэг гэнэ. Мөн сургууль дээрээ болон биеийн тамирын талбайд хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гэмтдэг гэдэг судалгаа байдаг байна. .

2016 онд 6-18 насны 19 гаруй мянган хүүхэд сургуулийн орчимд гэмтжээ. Харин 2017 онд 14 гаруй мянган хүүхэд сургуулийн орчимд гэмтэж бэртсэн байна. Хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой сургууль дээрээ хүүхэд гэмтэж буйн шалтгаан нь сургууль цэцэрлэгийн удирдлагатай шууд холбоотой гэв. Өөрөөр хэлбэл, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нь ажлын байрны орчны аюулгүй байдлыг хангадаггүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй гэрэгтэй холбоотой болохыг дурджээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6A (202.9.42.6) 2025 оны 03 сарын 13

ЧД-н 3-р хороо 6А байр эргэн тойрондоо явган хүний замгүй. Гэтэл зүүн талын хашааг нурааж машины өргөн зам тавина гэнэ.Хүүхэд бүү хэл том хүн машиндундуур амь өрсөн сүлжин явдаг. 60 тэрбумынхан Уб-ын төвийг ингэж гишгих газаргүй болтол зарчихаад одоо 6а байрнаас нисэж яв гэж Су Батболдыхон тулгаж эхэллээ.Дээрээс нь энэ олон машины утаа- хар тугалагаас болж цусны өвчнөөр УБ чууд бөөнөөрөө өвдөж үхэж эхэлж байхад том замууд тавина гэж 60 тэрбумынхан дайрч байгааг юу гэх вээ.осолд оролгүй амь гарлаа гэхэд цусны өвчнөөр бүгдийг нь далд хийх нээ

1  |  0
Зочин(103.229.122.236) 2025 оны 03 сарын 13

Мэрэгжлийн хяналтынхан зөрчил гаосны дараа биш өмнө нь хэрэгцээнд таарах хэрэглэж болох эсэхэд дүгнэлт гаргачихсан цаг ямагт шалгаж баталгаа өгсөн байх шаардлагатай Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй

1  |  0
монгол(77.179.61.250) 2025 оны 03 сарын 13

хот телевлелт муугаас ихээхэн шалтгаалж байгаа ийм ерген уудам газар нутагтай улс машин замандаа хашигдаж байдаг харамсалтай юмаа уг нь бол машин замын хажууд мод тарьчихаад тэгээд явган хуний замаа тавиад дахиад бараг 5 м- ийн зайнаас хуухдийн тоглоомын талбай барих газар нутаг байж л байна даа

1  |  0
иргэн(202.179.24.88) 2025 оны 03 сарын 13

Уг нь бол Дайн дажингүй Орны Бяцхан Үрс ш дээ Гэтэл нэг хоёроороо томчууд Бидний хайхарамжгүй хариуцлаггүй байдлаас болж Бурханы оронд заларч Бэртэж гэмтэж байна гэхээр юутай Харамсалтай Үүнд томчууд Бид ч Буруутай Төр засаг ч Буруутай Төрийн албаныхан ч Буруутай даана ч Харамсалтай

1  |  0
Top