Хуушуурын худалдаа эрхлэхийг хүссэн иргэдийн өргөдлийг авч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 30

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, нийт 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна. Энэ жил хуушуурын үйлдвэрлэл явуулах иргэн, аж ахуй нэгжид олгох зөвшөөрлийн тоог бууруулжээ.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 13-наас авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 27-ныг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авч байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асарт газ дэлбэрч, нэг хүний гарын шуу гэмтэж байв. Энэ төрлийн зөрчил гаргахгүйн үүднээс энэ жилийн баяр наадмаар шингэн хий нийлүүлэгч компаниудтай Улсын байцаагч нар хамтарч ажиллах аж. НМХГ-аас 350 албан хаагч, хоёр явуулын лабораторитойгоор Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван цэгт баярын өдрүүдэд лабораторийн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллах юм байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.177.187) 2025 оны 03 сарын 13

Наадмын талбайн эргэн тойронд элдэв бараа хувцас, дардас шаар хагалах тоглоом зэргийг болиулах хэрэгтэй.

1  |  0
Top