Завьт эргүүлийнхэн голд урсаж байсан хүүхдийг аварлаа

2018 оны 06 сарын 29

 Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Завьт эргүүлээр ажиллаж байх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлэг эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, голд урсаж байсан хүүхдийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top