Дахин нэг хүүхэд амь эрсдэх шахжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Амралт, зугаалгын үе ирж байгаатай холбогдуулан нийслэлийн онцгой байдлынхан моторт завиар 24 цаг эргүүл хийж байгаа. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн  алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Аврагчид  өчигдөр завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд найман настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг албаныхан сануулсаар байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

yasan archaagui teneg eh ezgyyd olon baidag um be yneheer malnuud

1  |  0
Irgen(202.179.25.8) 2025 оны 03 сарын 13

Gol us chin togloom bish shi de Mongol hun hezee baihdaa gol usand tiim sain baisan ym

1  |  0
zochin(103.57.92.217) 2025 оны 03 сарын 13

ENE CHINI ZUWKHUN ETSEG , EKHIIN L KHARYUTSLAGYN ASUUDAL SHUU DEE

1  |  0
Top