Энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос хоёр хүү алга болсон тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Тэгвэл тэднийг өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байхад нь олжээ. Д нь 13 настай, А нь 12 настай бөгөөд эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байна. Тэднийг ПС тоглоомын газраас олсон гэх мэдээллийг албаны байгуулгаас үгүйсгэсэн бол одоогоор хаана байсныг нь шалгаж байгаа аж.


Дашрамд дурдахад, цагдаагийн байгууллагын тусгай дугаарын 102 утсанд “хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага өдөрт 5-10 удаа ирдэг гэнэ. Гэвч ихэнх нь тухайн өдөртөө олддог бөгөөд зарим нь хэд хоногоор сураггүй алга болдог байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
олдож байвал болж дээ
Хаачдаг лалрууд вэ эд нар