“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдсон “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн биеийн байдал эрс мууджээ. Түүнийг цагдан хориод гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хоригдох хугацаа нь энэ сарын 12-нд дууссан учир шүүхээс Ш.Батхүүг 15 хоногоор хоригдох хугацааг сунгасан байна.. Харин эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр түүнийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болжээ..
Тодруулбал, Ш.Батхүүгийн биеийн байдал улам муудсаар байгаа тул маш өндөр тунгаар инсулин тариулж байгаа гэнэ. Үүний улмаас түүний бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарч эхэлсэн төдийгүй цаашид ийм байдлаар "амь зогооход" хэцүү гэдгийг нь ойрын эх сурвалж нь мэдээлсэн байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )
Хамсаатнууд нь л алж мэднэ дээ. Эрүүл хүн харагдсан ш дээ. Дандаа тансаг зүйл хэрэглэдэг гээ биз дээ
IDEJ UUH BOLOHOOROO EV ERUUL TARGAN GAHAINUUD , YALAA UUREH BOLOHOOROO BUGD UHDELUUD MUU BUZAR SHUALUUD NUGEL N NUDEEREE GEGCH BOLJ BAIHGUI YU.
одоо тэгээд өрийг хэн төлөх вэ.бид татвараар төлөх үү.болиочээ.ядарсан ард түмэнгээ бодоочээ.хувийн хэвшлээ зүгээр ажил хийлгэхгүй.байнга дарамттай.ард түмнээсээ хулгай хийж болох уу.ардтүмэнг дэндүү тэнэг гэж бодох вм.
Энэ өр ширнийхээ асуудлыг эхлээд шийдчихвэл зүгээр байхын
ХУЛГАЙЧУУД БИЕЭ МЭДЭЖ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ БАЙГААЧЭЭ