Монголчуудад кола ууж, пицца захиалах нь зохихгүй. Яагаад гэвэл…

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 27

Нүүдэлчин сэтгэхүйт монголчууд хөгжлийн илүү “сонгодог” хэлбэр гэгддэг суурьшмал иргэдээс огт ангид сэтгэж ирснийг түүх гэрчилнэ. Зүрчидийн Алтан улс, хятадын Сүн улсыг эзлэн авсны дараагаар Өгөөдэй хаанд цэргийн нэгэн жанжин нь эзлэгдсэн улсын иргэдийг бүгдийг нь хядаж, хот балгадыг газартай нь тэгшлэн малын бэлчээр болгох санал тавьж байсан нь үүний нотолгоо. Дараа нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид өөрсдөө нэгэн цагт “бүгдийг нь устгавал таарна” хэмээн нүд үзүүрлэж байсан иргэд лугаа адил болов. Сэтгэхүй маань ч “суурьшмал” болж хувирав. Гэтэл суурьшмал амьдрал нь амьдралын тийм ч шалгарсан хэлбэр биш болох нь амьдрал дээр нотлогдож эхэллээ. ”Суурьшмал амьдралын хэв шинжийг анх өлгийдөөгүй ч жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн “Хөгшин” Европ, “Залуу” Америкийг “Таргалалт” хэмээх аймшигт “могой” залгиж эхэлжээ. Талыг нь аль хэдийнэ залгичихаж. Хэт таргалах өвчнийг “баячуудын өвчин” гэх нь бий. Учир нь энэ аймшигт “могой” эдийн засгийн хүчирхэг чадамжтай орнуудыг ихэвчлэн залгихаар заналхийлдэг байна. Эдгээр оронд одоо манайхны байнга хэрэглэх болсон консервант, нүүрсхүчлийн хийтэй ундаа, хагас боловсруулсан бүтээгдхүүн ихээр хэрэглэгддэг нь “могойн” сонирхлыг татаж орхижээ.  Тиймээс АНУ, Европын холбооны улсууд “залгиулсан” иргэдээ аврахын тулд ихээхэн мөнгө зарцуулах болсон аж. Мөнгөөр “өвчин” худалдаж аваад, мөнгө төлж эмчлүүлнэ гэдэг өрөвдөлтэй ч юм шиг.

Эдийн засаг нь хямарсан бараг бүх улсуудад эрүүл мэндийн салбарын зардал өссөөр ирсэн нь тухайн салбар хэр чухал болохыг илтгэхийн зэрэгцээ эдийн засгийн хямралд дэм өгсөн гэж буруутгахад ч гэмгүй мэт. Учир нь, “могойд залгиулж” байгаа хөгжингүй улсууд одоогоос 20 жилийн өмнө төсвийнхөө 12 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байсан бол 2009 онд 16 хувийг зарцуулж дээд амжилт тогтоожээ. Ирэх жил төсвөө ихээхэн хэмжээгээр танах гэж байгаа Итали, Испани, Англи зэрэг улс ганцхан энэ салбарынхаа төсвийг нэмж, үгүйдээ л хэвээр үлдээж байна. Тэд татвараа нэмэх аргаар энэ алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм. Ийм зорилгоор олон төрлийн татвар шинээр буй болгож байгаагийн нэг нь болох “Тарган хүнээс татвар авах” тухай хууль ихээхэн сонирхол татлаа. “Тарган мал тал бүрийн ашигтай” гэдэг шиг тарган хүн тал бүрийн өвчтэй байдагт хэргийн учир оршиж байгаа гэнэ шүү.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, дэлхий дээрх нийт нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин (зүрхний өвчин ) эзэлжээ. Энэ нь халдварт болон хоол тэжээлийн дутагдлаас үүдсэн нас баралтаас хоёр дахин их байгаа юм. Эрүүл мэндийн салбарын зардлын талаас илүү хувийг зохисгүй хооллолт, таргалалтаас үүдэлтэй өвчнөөр өвдсөн өвчтөнүүдэд зарцуулдгийг тогтоосон учраас дээрх улсууд ингэж шийдэж байгаа юм байна. Зиндаархах дуртай, өөрсдийгөө “Тэнгэр заяат” гэж өргөмжилдөг манайхан ч америкчууд шиг кола ууж, пицца захиалсаар байгаад мөдхөн энэ “могой”-д залгиуна биз.

Үндэстний нийтлэг хэв шинж гэж нэг юм байдаг даа. Вьетнамчууд намхан, хятадууд өмхий амтай, европ тийшээ болоод ирэхээр германчууд царай муутай, америкчууд тарган байдаг гээд л. Зурагтаар явж байгаа “Мистер, Американ… энэ, тэр пиццагаа аваарай” гэсэн сурталчилгааг сонсохоор яг л “Колагаа уу, пиццагаа захиал, дараа нь өвчин тусаад үх” гэж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм даа. Яагаад гэвэл бусад орнууд шиг “эрүүл мэндийн зардлаа нэмнэ”, “тарган хүмүүсээс татвар авна” тэгээд иргэдээ эмчилнэ гэх мэтийн боломж манайд үгүй. Учир нь, УИХ-ын гишүүд өөрсдөө тарган. Тиймээс “Тарган хүнээс татвар авна” гэсэн хууль батлаад сууцгаахгүй шүү дээ. Ямар ч тэнэг хүн “Би татвар төлье” гэсэн хууль санаачилдаггүй биз дээ. Тэгэхээр “Колагаа битгий уу, пицца битгий захиал”, жаахан амьдарцгаая, манайхаан!!!          

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

Гудамжаар нэг ч олигтой гуалиг хүүхэн алга болжээ гэхэд хилсдэхгүй. 14тэй охин гэхэд 10 төрсөн мэгж шиг л юмнууд байна. Гэртээ аягаа ч угаахгүй кола бургэр бялуу чихээд солонгос кино үзэж утас маажхаас өөр хөдөлгөөнгүй эргүүнүүд ой гутам

1  |  0
ЗОЧИН(27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

ТИЙНШД. ГУДАМЖ ДҮҮРЭН ГАМБУРГЭР, ПИЦЦА ШИГЭЭ БҮДҮҮН АЛЬ НЬ ЭЭЖ ОХИН НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ТАРГАН ГҮЗЭЭНҮҮД ИХ БОЛЖЭЭ БУЗАРТАЙ.

1  |  0
mongol(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Zalhuu, ereen myaraanii shoknoos garc cadaagui humuus l ingedeg baihdaa.

1  |  0
Зочин(202.21.124.133) 2025 оны 03 сарын 13

Таргалалт бол ядуусын өвчин шүү дээ. Барууны орнуудад баячууд нь пицца идэж кола уудаггүй юмаа. Баячууд ордог рестораны порц гэж маш бага жаахан мах хэдэн зүсэм ногоо л бдаг.

1  |  0
Зочин (202.9.42.7) 2025 оны 03 сарын 13

Кока кола ууж пицца идэж яагаад болохгүй гэж.

1  |  0
Dash(66.181.178.219) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол баруунд баячууд нь туранхай хэвийн, харин ядуучууд нь тарган байдаг даа. Пицца, кока кола хямдхан болохоор орлого багатайчууд нь тогтмол хэрэглэдэг. Монголд бол дандаа л эсрэгээрээ байх юм даа

1  |  0
zzzzzzz(66.181.160.96) 2025 оны 03 сарын 13

suurin gazraas iree biz dee

1  |  0
Top