80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар зарах гээд баригджээ

2018 оны 06 сарын 27

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, худалдаж борлуулахыг завдсан хэргийг илрүүлэн, шалгаж байна.

Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байжээ.

Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан олдворыг ШУА-ийн Палентлоги, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Судлаачийн хэлж буйгаар энэхүү олдвор нь одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан протератопс гэх үлэг гүрвэлийн чулуужсан яс бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс л олдож буй ховор төрлийн палентлогийн олдвор ажээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top