”Одоог хүртэл хүүгийнхээ цогцсыг хараагүй байна”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 27

Есхөн настай хүүгээ харамсалтайгаар алдсан Б.Бямбадорж хэвлэлийнхэнд яриа өгчээ. Тэрбээр "Миний хүү найзуудтайгаа “матар барина” гэдэг тоглоом тоглож байсан юм билээ. Тэгээд найзуудаасаа зугтаахаар шат руу гүйхдээ эмийн сангийн төмөр хаалгыг хоёр гараараа барьж. Тэрнээс болоод тогонд цохиулсан байх. Өтөлсөн хойноо заяасан ганц хүүгээ харамсалтайгаар алдчихлаа. Үнэхээр хэцүү байна. Хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эмийн сангийн буруу байдаг юм болов уу. Хүмүүсийн хэлснээр хэд хоногийн өмнө эмийн сангийн хаалга цахилгаан цэнэг үүссэн байсан гэж байна лээ. Гэтэл хариуцсан хүмүүс нь яагаад мэдээгүй юм бол.  Хэргийн газар би өөрөө очиж шалгахад эмийн сангийн дээд талын хананд байсан гэрлийн утас шалбарч, масс үүссэн юм болов уу гэсэн бодол төрсөн Тиймээс цагдаагийн байгууллага үнэн зөвөөр шалгах байх гэж найдаж байна. Одоог хүртэл хүүгийнхээ цогцсыг хараагүй байна. Хүү минь ирэх жил дөрөвдүгээр ангид орох байсан юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.21.102.226) 2025 оны 03 сарын 13

uhsen atsnii nam zasag tiim yum baihaa bolson bugd hudaldagdsan avilgachid

1  |  0
тбшы(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

Яасан ч хэцүү юм бэ дээ.........Миний хүүгээс ялгаа юу байхав.....

1  |  0
Иргэн(27.123.214.102) 2025 оны 03 сарын 13

Бурхан минь бяцхан зуухдуудийг маань авралдаа багтаана уу!!! Нам засаг хаана байна вэ???

1  |  0
Top