Өдгөөгөөс олон жилйин өмнө Малайз улсад амиа алдсан бүсгүй Ш.Алтантуяагийн талаар ид шуугиан дэгдээж байсан бол өнөөдөр мартагджээ. Харин талийгаач бүсгүйн ар гэр гадаад орнуудын олон улсын шинжтэй гэмт хэргийг судлан мөрдөх төвөөс энэ хэргийг дахин нягтлан шалгаж байгаа гэх мэдээллийг “The French Liberation” сонины дугаарт нийтэлсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ хэргийн талаархи нэлээд боломжийн сэжүүр атгасан бололтой.
Ямартай ч Малайз улсад таксинд явж байгаад гэмт этгээдүүдийн гарт орж амиа алдсан Ш.Алтантуяагийн аллагыг захиалагч Абдул Разак Багинда гэх нэрийг бид эчнээ мэдэх болсон. Абдул Разак Багинда гэгч нь тухайн үед Аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай энгийн харилцаанаас өөр харилцаатай байсан гэдгийг ч дурдаж байсан. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байсныг онцолж байв.
Тухайн үед Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. Энэ аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж Liberation” сонины бичиж байсныг манай сэтгүүлчид ч орчуулан хүргэж байсан удаатай.
Н.Баатар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй дээ. ямар юмаа хийх гэж харь орны гэр бүлтэй хүнтэй нөхцдөг байнаа