Монголын нийгэм хүүхдэд ээлгүй болжээ. Сүүлийн өдрүүдэд гэхэд л, үнэхээр харамсмаар золгүй тохиолдлоор хоёр ч хүүхэд амь насаа алдчихлаа. Зүгээр л тоглох гэж гэрээсээ гараад шүү дээ!
Хэдхэн хоногийн өмнө сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хаалганы төмөрт даруулан нас барж, өчигдөр СБД 11-р хорооллын 7-р байрны дэргэд 10 настай хүү эмийн сангийн төмөр хаалганаас барин цахилгаан хүчдэлд цохиулан амь үрэгдлээ.

Төмөр хаалган дээгүүр нь цахилгааны ил утас тохогдоод, тэр нь масстай байж таарсан гэнэ. Энэ бол томчуудын хайнга, арчаагүй залхуу зангийн хор уршиг. Аливаа юмыг түр зуур аргацаах маягаар оромдож хийдгийн илрэл.
Бид одоо ямар нэгэн байгууллагын төмөр хаалгыг татахдаа хүртэл айдаг болох нь. Нийгэмд амьд явах баталгаа алга. Үр хүүхдүүдээ ч гадаа сэтгэл амар тоглуулж болохгүй нь. Ийм новшийн нийгэмтэй учраас л ихэнх иргэд нь гадагшаа явах сонирхолтой байгаа юм.
Хариуцлагатай байх, хариуцлага тооцох гэсэн ойлголт Монголд дээрээ ч, доороо ч алга болчихож. Дээдэс нь ард түмнээ бодохын оронд яавал, ямар арга замаар өөрсдийнхөө хөрөнгийг зузаалчих билээ хэмээн толгойгоо гашилгадаг болж.
Хөлбөмбөгийн талбай дээр амиа алдсан хүүхдийн хэрэг тухайн сургуулийн захиралд арга хэмжээ авсанаар дууссан. Харин одоо тэрхүү арчаагүй эмийн сантай хичнээн хариуцлага тооцоод ч хөөрхий үр босоод ирэх биш дээ.
Хороон дарга, Нийгмийн ажилтан, Мэргэжлийн хяналт, Галын байцаагч нар нь юугаа хийгээд, цалин аваад сууж байдаг нь үнэхээр ойлгомжгүй. Нөгөө сүрхий стандарт шаарддаг хүмүүс хаачив?!
Иймэрхүү эмгэнэлт явдлыг нийгмээрээ хий дэмий шуугиад, хэсэгтээ харааж зүхээд өнгөрөөмөөргүй байна. Бүх л албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хатуу шалгалт явуулж, иймэрхүү золгүй тохиолдол ахин гарахаас сэргийлэх хэрэгтэй. Хүүхдийн нэртэй байгууллагууд ч энэ тал дээр хатуу анхаармаар...
Бас хүүхдүүдийг тоглоомын талбайгүй болтол нь нийслэлийн газрыг зарж баяжсан этгээдүүд ч нүглээ үүрэх нь гарцаагүй! /энэ насандаа эс юм гэхэд, “хойд насандаа”.../
Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )
Emiin sangiinburuu bish eetsakhilgaan tigeekh suljee munge khuraakhaas eer ajil khiikhkheregtei. Niisle Iin dargad ogt padliigui.zuvsheerel olgoson gazar bas baigaashuude
нийслэл дүүргийн МХГ-н дарга, Засаг дарга нар шууд огцор
Хэзээ ч босч чадахгүй байж ингэж бичээд юу өөрчлөгдөнө гэж Монгол даяраа амиа хичээсэн өрөвдөлтөй амьтад
ХҮҮХЭД НЬ ХУЖАА БАЙСАН ГЭСЭН.
Оюу-толгой, таван толгой, бензиний үнэ ярихаас илүү чухал сэдэв. Төрийн гол үүрэг. Ард түмнээ аюулгүй эрүүл орчинд аз жаргалтай байлгах. Хэн буруутай вэ? Ард түмэн биш шүү. Буруутнууд нь Э.нүүдээс эхлээд Б.үүдээр дамжаад Х-ээр дуусна. Тэднийг 27 жилийн дотор Монгол улсын төр нийгмийг ийм хүнлэг бус болгосоны төлөө яллах ёстой.
sejgiin niigem eronxilogcn eronxii said xuuli zain said nar yg duugyi ogtsor xyyxdiin omno ta 3 xamgiin ix buruutai zygeer l zailaad og
Mongol 1 hunii amind buh shat shatnii baiguullaguud hariutslaga huleeh estoi.bidnii ireedui hoich ve bolson enhrii bytshan huuhduud ene ezengui toriin hariutslaggui baidlaas bolj horvoog orhisoor bh gej.amid yvah batalgaa uneheer alga.zasag tor toriin baiguullaguud huviin hevshil ch ter bugd shat shatandaa uureg hairiutslagaa uhamsarlaj eh oron ireedui hoich ve ee boddog baisan bol mongol hunii ami ingej uneguidehgui l bsn.bugdiig zoosnii nuheer harj mongol hunii mos chanar geech yum alga bolj bn.huuhduud alga bolj bn t1 durakuudiin buruugas horvoog orhij bn osold orson 1 nde tuslah setgel alg
Энэ Зиндаа болон сурвалжлагч нь өөрсдөө хий турьхирсан арчаагүй, ”зүгээр өнгөрмөөргүй” гэж хоосон орилохоос өөрцгүй. Сурвалжлагч байж ажлаа мэдэхгүй юм бол энд хий мунгинах хэрэггүй. Ямар газрын хэний хаалга бсн юм? Дүүргийн цагдаа юү гэх юм? Тэр ”хүүхдийн байгууллага” гээд бгаа нь ямар байгууллга юм? юү хэлж байх юм? энэ зэрэг бага ч гэсэн ажил хийж, юм сурвалжилчихаад мэдээ бичээч. Хариуцлагаа өөрсдөөсөө эхлээ
huuhdiin togloomiin talbai bhgui zai zavsargui barisan barilguud , hundee eelgui tur zasag buruutai oron suutsnii 1davharuudiig uilchilgee erhelhiig horigloh heregtei
Үйл ажиллагаа явуулж буй байрнуудыг хурааж авч орон байргүй хүмүүст өгвөл таарна.зарим нь олон байртай түрээсэлж.үйл ажил явуулдаг.зарим нь байргүй хүнд нөхцалд амьдарч байна.зориулалтаас өөрөөр ашиглаж буй байрнуудыг улс хурааж авч байр хөлсөлж амвдарч байгаа хүмүүст өгмөөр юм.замбараагзй олон эмийн сан.цайны газруупаа хаагаачээ
Nogoo mongol yalna gesen eronhijlogch, ”show” ”bi” gesen eronhij sayd, 70 hudalch huuli zuin sayd haana bna? Baahan tom amlalt helj garch ircheed hijsen jum bhgui, hariutslaga tootsoh gesen ochuuhen jumnaas uls eheldeg gedgijg mededgui malnuud. Hol bombog geheer bugd tsuglardag, zovlon hen negend uchirahaar hen ch tusaldagui mongol hunij chanar
ер нь орон сууцны 1-р давхрын байрыг эмиин сан.цайны газрууд дэлгүүр.зочид буудал болгосон нь буруушдээ. Даварсан юмүууп ашиг одж шуналтаад нийтийн эзэмшлийнгазраас шомбодож өргөтгөж байр бариад газрыг үнэгүй эзэмшиж ашиг орлого олж.бн.цэвэрлэх.ногоон байгууламж тарих гэж үгүй.шуналаас өөрбодох юмгүй гадагшаа баахан үзэмжгүй яртай.бундуутай. бохир байрнуудаа цэгцлээч хотынхоон.
Mongold torsondoo haramsah hun moncn olon bolj bndaaa
энэ бол хариуцлагагүйн дээд зэргийн жишээ, ийм байдал бий болгосон бүх хүмүүст хариуцлага тооц, эмийн сангийн эрхлэгч, халтуурын эсвэл хорооны цахилгаанчин, хорооны дарга, байцаагч, мэргэжлийн хяналт. Эцсийн дүндээ нийслэлийн мэргэжлийн хяналтынхны л буруу, хий стандарт ярихаас цаашгүй, тэр муухай төмөр сараалжин хашаа стандартад нь байна уу,
Boo eh bolood hymyys eh yhej bna boo shig hereggyi yum alga ail bolgond gaitai boo torj bna
Хараал идээсэй. Ийм пизда шиг нийгэмд яаж амьдрах болж байнаа?
novsh gej, yaj amidraad bgan be bid, ene uhej bsan adgiin shaarnuud nertei UIH, ZG, Hotiin udirdlaga yaraltai dorvitoi tomhon uurchlult hiigeechee, ard tumen chini amidrah argagui bolj bn, hairan huuhduud har amia bodson archaagui , mungunii bool bolson setgelgui malnuudaas bolj uheed bh yum uu, ugui yumuu, yu bodoj bnaa
mash haramsaltai bna bid nigmeree ard tumneree uurchlugdukh tsag irsen bugd darga bagsh emch ajilchin geed unekher hariuchlaga alga
naad emiin sangiin buruu teneg abgaid yl ogoh heregtei